Их Британийн Эрүүл мэндийн агентлаг Лондон хотын муу усны хоолойд халдварт саа өвчний вирусний ул мөр илэрсэнтэй холбогдуулан үндэсний хэмжээний онц байдал зарлажээ.
Вакцинаас гаргаж авсан полиовирус вакцинжуулалтын түвшин доогуур бүс нутагт тархах эрсдэлтэй. Бүрэн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс халдварлавал саажилт үүсгэх аюултай гэж тус агентлагийн халдварт өвчин судлаач Ванесса Салиба онцолжээ.
Мэдээллээс үзвэл энэ оны хоёр, тавдугаар сарын хооронд Лондон хотын захын Бектон дүүргийн ус цэвэршүүлэх станцад халдварт саа өвчний вирусийн хэд хэдэн ойрын төрөл вирус илэрчээ. Халдварт саа өвчний вакцин саяхан хийлгэсэн хүнээс вирус муу усны шугамд орсон байж болзошгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )