Нью Йорк мужид халдварт саа өвчин гарч, онц байдал тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 10

 

АНУ-ын Нью Йорк мужийн амбан захирагч тус мужид халдварт саа өвчин гарсантай холбогдуулан онц байдал тогтоожээ.

Амбан захирагчийн захирамжид өнгөрсөн долоодугаар сарын 21-нд Роклэнд тойрогт халдварт саагийн тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөн өмнө нь халдварт саагийн эсрэг вакцин хийлгээгүй байна. Ковидын цар тахлаас үүдэн халдварт саагийн эсрэг төлөвлөгөөт вакцинжуулалтын ажил хязгаарлагдсан тул Нью Йорк мужид аравдугаар сарын 9-нийг хүртэл онц байдал тогтоож байна гэжээ.

Хамгийн сүүлд тус мужид халдварт саа 1990 онд бүртгэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top