Дэлхийд ХДХВ-г ялсан хоёр дахь өвчтөн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Эмч нар хүн төрөлхтөний түүхэнд ХДХВ туссан хоёр дахь өвчтөн бүрэн эдгэрснийг баталжээ.

Эрүүл мэндийн Lancet сэтгүүлд мэдээлснээр, ХДХВ-г ялсан хоёр тохиолдолд хоёуланд өвчтөнүүдэд донорын чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. 13 жилийн өмнө Тимоти Рэй Браун гэгч “Берлиний өвчтөн” ХДХВ өвчнөөс бүрэн эдгэрсэн анхны өвчтөн болж байжээ. Хоёр дахь өвчтөнийг “Лондонгийн өвчтөн” гэж нэрлэсэн бөгөөд түүнд сүүлийн 30 сарын туршид өвчний шинж тэмдэг илрээгүйгээр барахгүй цусан дахь вирус устаж үгүй болсон байна.

New York Times сонинд бичсэнээр Венесуэл гаралтай 40 настай Адам Кастилехо 2003 онд ХДХВ халдвар авчээ. 2012 онд түүнд Ходжкины лимфом буюу цусны хорт хавдар онош тавьжээ. Чөмөг суулгах мэс заслыг хорт хавдрыг эмчлэх зорилгоор хийсэн ч нэгэн зэрэг ХДХВ халдварыг ялж чадсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жонсон(103.57.94.61) 2020 оны 03 сарын 11

Сагсчин Мэжик Жонсон тусаад эдгэрсэн гэдэг нь худал уу. Сонирхолтой юмаа

0  |  0
Top