ХДХВ-г ялсан АНХНЫ ХҮН хорт хавдраар өвчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28


ХДХВ-г ялсан дэлхийн анхны хүн болох АНУ-ын иргэн Тимоти Рэй Браун цусны хорт хавдраар өвчилсөн тухай Ассошэйтэд Пресс агентлаг мэдээлжээ.

“Берлиний өвчтөн” гэдгээрээ алдаршсан Тимоти Браун 2007 онд нугас шилжүүлэн суулгах мэс засалд орж, цусны хорт хавдар өвчнийг, мөн ХДХВ-г ялж чадсан юм. 

Түүний нугасны донорт хүний дархлал хомстлын вирусийг дарангуйлах байгалиас заяасан онцгой чанар байсан аж. Хагалгаанд орсны дараа Брауны биед ХДХВ-ийн ул мөр арилсан байжээ. Гэвч өнгөрсөн онд түүнд  цусны хорт хавдрын онош дахин тавьсан бөгөөд өвчин нь сүүлийн шатанд орсон байжээ. Өдгөө Браун Калифорнийн асрамжийн газар эмчлүүлж байна.

Дэлхий дахинд ХДХВ-ээс бүрэн эдгэрсэн хоёр өвчтөн байдаг. Хоёр дахь нь “Лондонгийн өвчтөн” ба энэ онд өвчнөө ялан дийлжээ. Түүнд мөн л нугас шилжүүлэн суулгах мэс засал хийсний үр дүнд аймшигт өвчнөөс салж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top