SOS: "Цагаан хад"-наас илэрсэн ДОХ-ЫН СЭЖИГТЭЙ тохиолдол батлагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Өнгөрөгч тавдугаар сард  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэхүү эрүүл мэндийн үйлчилгээг нарийн мэргэжлийн 25 эмч, мэргэжилтэн болон аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн хамтран явуулсан бөгөөд иргэдийг дотор, зүрх судас, биохими цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн ХДХВ, тэмбүүгийн халдварыг эрт илрүүлэх зорилгоор шинжилгээ авсан байна.

Шинжилгээний дүнд, тэмбүүгийн өвчлөл өндөр гарснаас гадна ХДХВ буюу ДОХ-ын халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх иргэн нь Цагаан хад суурьшлын бүсэд амьдардаг гэх бөгөөд тээврийн жолооч биш гэдэг мэдээлэл байна.

Түүнчлэн сэжигтэй сорьцийг ХӨСҮТ-д хүргүүлж нарийвчлан шинжилж дууссан бөгөөд онош батлагдаад байгаа аж. Иймд, тухайн өвчтөний халдвар авсан зам болон бусад маршрутыг судалж, тандалтын ажиллагааг эхлүүлжээ.

Өнгөрөгч 2021 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 1.6 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

 

  • 38.7 хувийг тэмбүү
  • 32.5 хувийг заг хүйтэн
  • 28.6 хувийг трихомониаз
  • 0.2 хувийг ХДХВ эзэлсэн байна.

 

Манай улсад өнгөрсөн онд ХДХВ-ийн 16 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 327 болжээ. Үүний 274 нь эмчилгээ хийлгэж байна. 2021 оны байдлаар 53 хүн ХДХВ-ийн шалтгаанаар нас бараад буй аж.

Монголд ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй 9 ээж давтан төрсөн байна. ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай.

Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг илрүүлсэн, илрүүлсэн хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.184) 2024 оны 02 сарын 20

Одоо энэ аймшигт харанхуй ертөнц, муу муухайн үүр уурхай болсон Цагаан хадыг татан буулгаач

0  |  0
Zochin(103.212.117.118) 2022 оны 06 сарын 13

18 eej 29 huuhedtei gxeer 18 aaw bs doxtoi bolj taarch bn uu

0  |  0
irgen(70.180.215.167) 2022 оны 06 сарын 13

Belgiin havitald orohdoo bolgoomjtoi bai l daa, Ulangassan adguus shig dairch orood uurtuu yu chirch irj baigaa meddeggui yum uu haashaa yum be??? Hamgaalagch hereglej suraach yadaj sejgiin yum beeee

1  |  0
ариунаа(103.57.92.178) 2022 оны 06 сарын 11

бодлого буруу байн хөдөө эрчүүд хэдэн сар ажилаж байн 3-,8 сар гэр орноосоо хол байн тэднийг буруутгах шалтгаан алга

0  |  0
Иргэн(202.126.89.150) 2022 оны 06 сарын 11

Одоо яая гэхэв дээ завхарсан юм биеэ үнлэгчгүй бол үхчих гээд бдгиймуу. Гэр бүлээ яая гээд бдаг юм бээ.

1  |  0
Зочин(203.91.115.56) 2022 оны 06 сарын 11

Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэж энэ дээ хө. Дох явж байгаа юм чинь тэмбүү ч замаа алдсан байх л даа, тийм үү? Хятадууд хилээ хаадаг нь аргагүй юм. Нөгөө муу хэдэн жолооч нар ”ковид илрээгүй байхад л оруулахгүй юм” гэж гомдоллоод байсан чинь ийм учиртай байж. Ковидгүй л байвал яахав, тэмбүү дох нь ч дүүрч гэж үзэх улс энэ дэлхий дээр манайхаас өөр үгүй бий вий.

1  |  0
irgen(66.181.161.102) 2022 оны 06 сарын 11

Ger bvliin tuhai huulindaa nemelt oorchlolt oruulah heregtei ger bvlees gaduurh hariltsaanii tuhai zaalt bii bolgoh shaardlagatai gants bie hvvhnvvd mon belewsen hvvhnvvd nart bs uchir bnaa ger bvltei gedgiin medseer bj ywaldaj bdg hvmvvs bnshdee

3  |  0
nygel nydeeree garch(148.60.92.227) 2022 оны 06 сарын 10

Mongolchyyd aa!!!tembyy zag hyiten,DOX-belgiin zamiin bisgyi zabaan ebchineer ebchilej ene Mongol ystah ni l dee?????????eersdiigee emeereh yamarch yndesgyi boljee!!!iim ebchtei hymyys chini hyn alah hychin hiih arban har nygeld ertelgyi yahab dee!!!!er ni ta nart itgeh arga alga bolj dee!!!

0  |  0
Гамшиг(66.181.161.83) 2022 оны 09 сарын 04

Ийм их эрэгтэй ДОХ-той бна гэхээр манай охид бүсгүйчүүдийн замбараагүй байгааг л илтгэж бна даа. Нэг хүүхэн хичнээн ч эртэй банзалдаад байгаан. Эсвэл хэдэн янхнаас хусаад байгаамуу.

2  |  1
Иргэ(64.119.19.239) 2022 оны 06 сарын 14

Чатаар чөлөөтэй л орж ирж бгаа ш дээ дохтой тэмбүүтэй гонорейтэй умдагны бөөстэй бц вирусстэй хүүрнүүд.хариуцлага тооцдог бол тэгэж галзуурмааргүй юм???

1  |  0
зочинөмгөөлөгч(64.119.22.44) 2022 оны 06 сарын 11

бие үнэлэгч нартайжолооч холбогддог биз дээ

1  |  0
Top