Хэвлэл мэдээллээр ДОХ-ын халдвартай эмэгтэй Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэх мэдээлэл гарсан.
Дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс тодруулахад “ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан. Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. Нэгдүгээр сарын 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )