НҮБ: 2029 он гэхэд ДОХ-ын халдвар зургаа дахин өсөж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Хэрэв АНУ санхүүжилтээ зогсоовол ХДХВ-ийн халдвар 2029 он гэхэд зургаа дахин өсөж болзошгүй гэж ХДХВ / ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн ерөнхий захирал Винни Бянима мэдэгджээ.

Түүний хэлснээр, 2029 он гэхэд ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол 8.7 саяд хүрч болзошгүй. “НҮБ-ын зүгээс Доналд Трампын засаг захиргаанд хандан санхүүжилтээ зогсоохгүй байх хүсэлт тавьсан. Учир нь ДОХ-ын халдвар хамгийн ихээр тархсан Африкийн орнуудад хүнд цохилт болно” гэж Бянима онцолсон байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн нэгдүгээр сард гаднын улс орнуудад хэрэгжүүлдэг санхүүгийн тусламжийн ихэнх хөтөлбөрүүдийг зогсоох захирамж гаргасан билээ. Үүнд мөн ДОХ-той тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө багтсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гол төлөв Африкийн орнуудад ХДХВ-ээр халдварласан хүмүүсийн шинжилгээ, эмчилгээнд санхүүжилт олгодог байжээ.

АНУ НҮБ-ын хөтөлбөрт жил бүр таван тэрбум ам.долларын санхүүжилт олгодог байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top