Аргентины Эсперанса хотын оршин суугч эмэгтэй /нэрээ нууцалсан/ тусгай эм, бэлдмэл хэрэглэлгүй хүний дархлал хомсдолын вирусийг ялсан хоёр дахь хүн болжээ. Эмч нарын хэлснээр, өвчтөний дархлааны тогтолцоо өөрөө вирусийг устгасан байна.
“Archives of Internal Medicine” хэвлэл мэдээлснээр, эмэгтэйн нэг тэрбум гаруй эсийг шинжлэхэд вирус илрээгүй байна. Түүний бие организм хэрхэн вирусийг устгасныг тогтоож, энэ үйл явцыг сэргээж чадсан тохиолдолд ХДХВ-г эмчлэх, улмаар бүрэн эдгээх аргыг боловсруулах боломжтой болно гэж мэргэжилтнүүд найдаж байна.
Лондон хотын оршин суугч ХДХВ-ийн халдвартай Адам Кастильехо вирусийг ялсан билээ. Тэрээр хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэх явцдаа донорын үүдэл эс шилжүүлэн суулгуулсны дараа ХДХВ-ээр халдварласан эсүүд нь бүрэн устсан байна. Адамын донор нь ХДХВ-г эсэд нэвтрэхэд саад хийдэг гентэй цөөн тооны хүний нэг байсан гэж мэргэжилтнүүд үздэг.
Эсперанса хотын оршин суугчийн ХДХ вирус сүүлийн найман жилд илрээгүй байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сан Франциско хотын оршин суугч Лорин Уиллэнберг гэгч эмэгтэй өөрийнхөө дархлааны ачаар мөн ХДХ вирусийн ялж чадсан гэж үзэж байна.
Эдгээр тохиолдол бусад өвчтөнүүдэд найдвар төрүүлж байна. Эсперанса хотын оршин суугчийн тохиолдол эмчилгээний шинэ аргыг боловсруулах олгоно гэж дээрх тохиолдлуудыг судалж буй эмч Сюй Юй ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ХДХВ YU GEJ BAIGAAM BE???????