2019 оноос үргэлжилсэн ХДХВ-ийн вакцины туршилт амжилтгүй болов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Хүний дархлал хомстлын вирусийн эсрэг бүтээсэн “Mosaico” вакцины туршилт амжилтгүй болсон тухай “Johnson & Johnson” группийн охин компани “Janssen” мэдээлжээ.

Судалгааны мэдээлэл, аюулгүй байдлыг хянах хараат бус зөвлөл тус вакцин нь ХДХВ-ийн халдвараас хамгаалахад үр дүнгүй болохыг нь тогтоосон байна. Судлаачид вакцины туршилтыг 2019 онд Европ, Америкийн 50 орчим хотод эхлүүлжээ. Туршилтад уламжлалт бус бэлгийн чиг хандлагынхаа улмаас ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдсон 3900 эрэгтэйг хамруулсан байна. 18-60 насны оролцогчид вакцин эсвэл плацебо дөрвөн тунгаар хэрэглэжээ. Туршилтын явцад хоёр бүлгийн оролцогчдод ХДХВ-ийн халдвар авах эрсдэлд ямар нэгэн ялгаа гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top