ДОХ-ын халдвартай хүмүүс COVID-19-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Өнөөдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр.

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. ХДХВ-ийн халдвартай хүмүүс ковидын халдварт өртөх, хүндрэх өндөр эрсдэлтэй тул COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдахыг уриалж байна.

ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд ДОХ-той 40 сая хүн байна. Жилд дэлхий дахинд ДОХ-ын 65-70 мянган тохиолдол бүртгэгддэг аж. Тэдний 20 хувь нь нас бардаг байна.

ДОХ-той тэмцэх өдрийг энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэж буй.

Монгол Улс энэ өдрийг “Яг одоо шинжилгээнд хамрагдъя” гэсэн өөрийн орны уриан дор тэмдэглэж байна. Манай улсад ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгджээ. ДОХ-ын нийт халдварын 60 хувийг 25-39 насныхан эзэлж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top