Мэргэжлийн хоккейн NHL лигийн Стэнлийн Цомын тэмцээний эхний шат үргэлжилж байна. Өнөөдөр “Каролина Харрикейнс” баг талбай дээрээ нийслэлийн зочдыг хүлээн авлаа. Талбайн эзэд 5:0 ялсан ч цувралд 1-2 ялагдаж байна. Тоглолт хоёр багийн гоолоос илүү хоёр орос тоглогчийн зодооноор олны анхаарлыг татсан. Тооны харьцаа 1:0 байхад эхний үеийн дундуур “Вашингтон” багийн ахлагч Овечкин нутгийн дүү, орос хүү Андрей Свечниковтой зодолдож, 19 настай залууг хүнд цохилтод оруулсан байна. Шүүгч тэднийг тус бүр 5 минутаар торгосон ч хүзүү, цээжний хүнд гэмтэл авсан Андрей Свечников дахин талбайд гарсангүй.
“Alexander The Great” хочит Александр Овечкин тоглолтын дараа “Андрей гэмтээгүй, зүгээр байгаасай. Би зодолдоод байдаг хүн биш. Тэр ч гэсэн. Андрей өөрөө надад зодолдьё гэж хэлсэн” гэж ярьсан байна.
“Каролина” – “Вашингтон” – 5:0 (1:0, 2:0, 2:0)
“RBC Center”
1:0 – 9 Фогеле (Макгинн, Фолк)
2:0 – 26 Фогеле (Терявяйнен, Ахо)
3:0 – 31 Хэмилтон (Слэвин, Ж.Стаал)
4:0 – 49 Хэмилтон (Фогеле, Слэвин)
5:0 – 55 Макгинн (Мартинук, Ж.Стаал)
Сэтгэгдэл ( 0 )