Эрдэнэтчүүд “Зэс Эрдэнийн хувь” компанийн Д.Алтанхуягийг шалгахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй исэлдсэн хүдрийн шороон овоолгыг боловсруулж, жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барина хэмээн Д.Алтанхуяг гэх хүн 2010 онд “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг байгуулжээ. Үйлдвэрээ барихын тулд Эрдэнэтийн 24500 хүнийг хамруулан хувьцаагаа худалдаж, 600 сая төгрөг, “БльюМон” группээс найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож чадсан ч уг хөрөнгөө хууль бусаар зарцуулж, үрэн таран хийсэн болохыг Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо, “Эрдэнэтийн овоо” анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-аас мэдэгдлээ. Уг холбоодын гишүүд дэмжигчдийн зүгээс “Зэс Эрдэнийн хувь” компани, түүнийг байгуулсан Д.Алтанхуягийн хийж байсан ажил залилан болохыг баримтаар дэлгэж байсан юм.

Учир нь Д.Алтанхуяг иргэд болон компаниудаас босгосон хувьцааны хөрөнгөөрөө үйлдвэр барихын оронд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулж байсан ж. Тэрбээр үйлдвэрээ барихын оронд 2012 онд ИЗНН-аас, 2016 онд АН-аас тус тус УИХ-д нэр дэвшсэн боловч амжилт олоогүй юм байна. Мөн ард иргэдэд худалдсан хувьцаагаа Хөрөнгийн биржид бүртгүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул хувьцаа нь хуурамч болохыг ТББ-ын гишүүд хэлж байлаа.

Д.Алтанхуяг “Эрдэнэт” үйлдвэрийн исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглах зөвшөөрөл авахын тулд эрдэнэтчүүдийг турхирч Засгийн газрын ордон, “Эрдэнэт” үйлдвэр рүү дайралт хийж, хүчээр эрх авсан ч үйлдвэрээ бариагүй тул 2018 оны аравдугаар сард эрх нь цуцлагдсан болохыг онцлоод Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбооныхон Д.Алтанхуягт хариуцлага тооцохыг хууль хяналтын байгууллагаас хүсч байлаа. Тэд “Бусдыг залилагч Д.Алтанхуяг ямар ч ял шийтгэлгүйгээр, өөрөө хохирогч болсон мэтээр ярьж байгаад эрдэнэтчүүд бухимдалтай байна. Тиймээс шинээр томилогдсон прокурор энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг тэд хүсч байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.27) 2019 оны 04 сарын 17

Сумо тайлбарлаад майжиг гутал хувцас муу батаган нүүртэй горогор залуу нэг л шударга ёс сумо япон ярисан баачка нэг ѳдѳр зэс хувьцаа яриад дараа нь улс тѳржѳѳд тэшээд унаа тэрэг хувцас хунар эдэлж хэрэглэж байгаа ѳѳр болсон.Шалгах зѳв.Боохой бороо шуурганаар хулгайч сиймхийгээр гэдэг.Идсэнээ зохицуулж чадахгүй болонгуут Цагаан Элбэг орж руу чихээд эхэлсэн.Босгосон мѳнгѳ хаана байна батаган царайтай гѳлѳгѳр хулгайч?????!!

0  |  0
Ичиж үх(66.181.161.70) 2019 оны 04 сарын 17

Ийм олон хүний итгэл сэтгэлээр тоглосныхоо үйлийн үрийг хурдан эдлээсэй билээ. Ганцхан өөрөө биш хэдэн үеэрээ эдлэг. Шорондоо хатаад сууж байх нь хамаагүй дээр байх шүү.

1  |  0
төрөө(66.181.182.51) 2019 оны 04 сарын 17

яг энэ чинь Батзандандах гэдэг арга даа харин нөгөө сайхан шудрага дүрээр ард түмнийг хошгоруулна гэдэг чинь энэ Батзандан харин дээшээ гарсан хойноо яаж шогтохоо харуулах гээд шуугиан тарьж хоолойгоо боочилгүй ард түмэнг онхолдуулж явна энэ дурак хүмүүсийг дахиж шоглочих санаатай л яваа бол одоо үнэнд гүйцэгдэж ард түмэнд сургамж болох ёстой

1  |  0
зочин(66.181.176.204) 2019 оны 04 сарын 17

улаан луйварчин юм байна даа

1  |  0
Top