Д.Дамба-Очир: Дубайн гэрээг цуцлах нэг ч өгүүлбэр байхгүй

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа юм. Тэгвэл ирэх долоо хоногт Ажлын хэсгийн дүгнэлтийг холбогдох байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дараах асуултад хариулт авлаа.


-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Та өмнө Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас шалгалтын тайлангаа өгсөн.

Мөн Үндэсний аудитын газраас ч тайлангаа ирүүлсэн. Харин та бүхэн Засгийн газраас гэрээг сайжруулах чиглэлээр дөрвөн Ажлын хэсэг гарч ажиллаж байгааг мэдэж байгаа байх.

Ерөнхийдөө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажлаа хийчихсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Дараа нь УИХ-аар оруулж тогтоол гаргах ёстой. Тэрхүү тогтоолын хүрээнд Оюутолгой болон Рио Тинтотой ширээний ард суух юм.

-Хэлэлцээрийн ширээний ард суухад хэр хугацаа шаардлагатай гэж тооцоолж байгаа юм бэ?

-Энэ сардаа багтаж хэлэлцээрийн ширээний ард сууж эхэлнэ. Одоогийн байдлаар зөвхөн цаасан дээр л ажиллацгааж байна. Энэ нь бэлтгэж ажлыг хангаж байна гэсэн үг.

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саналаа хүргүүлсэн. Тэрхүү саналд Дубайн гэрээг цуцлах асуудал багтсан гэж зарим хэвлэлээр шуугиж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ажлын хэсгийн дарга нь өөрийнхөө дүгнэлтийг хүргүүлсэн юм билээ. Одоохондоо ямар нэгэн зөвлөмж гаргаагүй байна. Гэхдээ Ажлын хэсгээс гарсан дүгнэлтэд Дубайн гэрээг цуцална гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Ажлын хэсгийн ахлагч нь хувь хүнийхээ зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ бол байнгын хороо, УИХ-аар орж хэлэлцэгдэж байж шийдэгдэж явах асуудал юм.

-УИХ-ын гишүүдийн зүгээс Дубайн гэрээг сайжруулах шаардлагатай, эсвэл цуцлах хэрэгтэй зэрэг янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Дубайн гэрээ ч бай, хөрөнгө оруулалтын гэрээ ч бай аль, альд нь сайжруулах шаардлагатай зүйл бий. Үүнийг цаашид сайжруулаад явах шаардлагатай гэж бодож байна. Хоёр талдаа суугаад ойлголцоод явах нь зүйтэй.

-Оюутолгойн гүний уурхайн ажил хэвийн үргэлжилж байгаа юу?

-Тийм. Гүний уурхайн ажлууд явагдаж байгаа. Бүх ажил нь хийгдэж дуусах ёстой. Тооцоолж байгаагаар бол 2021, 2022 онд дуусах ёстой. Энэ бүтээн байгуулалтын ажил хийгдээд дуусах юм бол Монгол Улсын эдийн засгийн хувьд асар их хэмжээний өсөлтийг авч ирнэ.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалт, бүтээн байгуулалтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Энэ нь уул уурхай, эдийн засгийн салбарт маш том өсөлтийг авч ирэх учиртай. Өнгөрсөн онд нэг тэрбум 800 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний нэг тэрбум ам.доллар нь Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй зүйл байхгүй. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчид Оюутолгойг анхааралтай ажиглаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, УИХ нь Оюутолгойтойгоо яаж харьцах нь уу, хөрөнгө оруулагчдадаа яаж хандах нь уу гэдгээс шалтгаалж цаашид хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэсэн бодолтой байх шиг байна.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(202.126.89.186) 2019 оны 04 сарын 27

Манангийн үлдэгдэл хаа сайгүй их

0  |  0
зочин(103.194.176.117) 2019 оны 04 сарын 20

Дамбаочир гуай бас л Рио Тинтогийн гар хөл болчихож магадшүй авилга авсан байлгүй

0  |  0
ХАРО(202.72.244.172) 2019 оны 04 сарын 20

дамбаочироо чи аавынд байх ёстой хун дээ

0  |  0
ошор(59.153.113.165) 2019 оны 04 сарын 19

далд уурхайн ажил санхуужилтгуй зогссон. эсвэл чи явуулаад байна уу. шуналтай хун магадгуй шуу.

0  |  0
Зочин(103.26.193.87) 2019 оны 04 сарын 19

Зүгээр л пизда

1  |  0
Гишүүн(122.201.31.170) 2019 оны 04 сарын 19

ДАМБА-ОЧИР ЖДҮГЭЭС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЧИХӨӨД ЗОХИХ ЯЛАА АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХАА.

1  |  0
shiitge(66.181.160.122) 2019 оны 04 сарын 19

saixanbalag baastsogt 2-g barij tsaazal

1  |  0
Эрдэнэт(202.126.89.240) 2019 оны 04 сарын 19

Дамбаочироо далд орооч чи.

1  |  0
Top