ШУУРХАЙ: Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзлээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноолоо. 

Шүүгдэгч Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан, хэргийг шүүхэд дэнсэллээ. 


Шүүгдэгч Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.35) 2020 оны 08 сарын 20

Энэ нөхөрт энэ ял багадаж байна. 1. Лүнгийн замыг там болгож олон хүний амь нас эд хөрөнгө сүтгэсэн хэргээр 2. Эх орноосоо урвасан Оюу толгойд Монгол улсын мэдээлэл дамжуулсан хэргээр 3. 2016 онд төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэг хэргээр нэмж ял оноох хэрэгтэй

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 19

ene alban bushaal huvidaa ashigladag , shorond orson etgeedyydiig hezeech toriin alba rum oirtuulj bolohgui ...!!!!

1  |  0
Top