Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байдаг. Энэ өдрийн Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг хоёр хоногийн өмнө батлан даалтад гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.12/ 10:00 цагт товлоод байна. Шүүх хурал одоогоор хараахан эхлээгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ard tumnii daisan uhsenii tor
төрийн дайсан ,