"The Hu" хамтлаг Америкийн "Aftershock" фестивальд уригдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж,  Billboard-ийн Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, "Yuve Yuve Yu" дуу нь долоодугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болоод байгаа. 

“The HU” нь 2016 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь "хүн" гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр уран бүтээл “YouTube”-д дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж, олон сая хандалт аваад байна. Тэгвэл тэд ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох "Aftershock" хөгжмийн наадамд оролцохоор болсноо өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

"Aftershock" нь  2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа метал, рок амьд хөгжмийн томоохон фестивалиудын нэг юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүү нь(202.126.89.155) 2025 оны 03 сарын 13

HUMAN гэдэг ХҮН гэсэн англи үгнээс гаралтай. Эхлээд сайн судал АХ гуай.

2  |  0
Ах нь(202.9.42.192) 2025 оны 03 сарын 13

Хүн гэдэг англи үгнээс гаралтай байхдаа яахав. Жаахан мэдлэгтэй байгаач сэтгүүлчид ээ

1  |  0
Close menu