С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.
Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрөгч шөнө Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тайлбар мэдүүлэг авахаар түр саатуулаад байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Авлигатай тэмцэх газраас 2002 оны гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэх хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1-т зааснаар Хошууч генерал Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр хойшлуулшгүй ажлын хүрээнд саатуулан шалгаж байна. Үүний дагуу Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлсэн байгаа. Одоо үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх, прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэлээ.
Одоогоор Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хараахан хүргээгүй байгаа ба байцаалт үргэлжилж байгаа гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Бид хэргийн талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 13 )
ЛУЙВАРЧИД хуулийн байгууллагуудын удирдлагад байсан гэхээр санаанд буухгүй байна. МОНГОЛД шударга ёс тогтооход их л хэцүүдээ
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
Нөгөө хонгилын шүүгч Х.Идэр хаачсан бэ? Хонгилын бус шүүгч үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргах нь тодорхой шүү дээ.
SHUUGCH NARIIG SOLIH HEREGTEI
NUGUU SAHAL ERDENEBILEG GEDEG HULGAICHIIG CHULUULSUN SHUUH ODOO HURTSIIG HORIHUUUUUU BUH
маш зөв сайн байНАА
yaaj ch bodson ter 2 iig eruuden shuulgesen hun ni hurts baij bolno. Gehte hurts uuruu tushaal shuud ugj barigdah hunuu te? tiim bol tagnuuliin darga bish tatvariin darga bolson ni deersht. Buhel buten Anglias hun barivchilj 4,5n oron damjaad ongots buudal deer negch barigdalgu avaad irsen hun odoo shuud engeed barigdna te? uguil baihguyu. Nyamdorj Batzandan l urshuuguu avj baigan ulaan tsain baina.
цааш нь шалгаж хэргийг нь шийдвэрлэх хэрэгтэй, хууль хяналтынхан сайн ажиллаарай
хууль хяналтын байгууллага нь цааш нь сайтар шалгаад, өгөх ялыг нь үүрүүл
Xaxa udku gariishd
Enenees ih hun aidag daa! Odoo hun ailgaad yavaad baihiig ni harya!