С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг хорин шалгаж байгаа.
Энэ хэргийг анхлан Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгаж байсан бол прокуророос татан хянаад, дөрөвдүгээр сарын 19-ний өдөр харьяаллыг өөрчилж, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байдаг. Улмаар хэрэг шилжиж ирмэгц цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр түр саатуулсан юм. Одоогоор Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид ганцаарчлан хориод байгаа ба дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл уг хэрэгт холбогдуулан дахин нэг тагнуулын ажилтныг өнгөрөгч баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр саатуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тухайн үед ТЕГ-ын нууц албаны ажилтан байсан Б гэгчийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас саатуулан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 15 )
за амралт сувиллын газар биш яршиг л бн цэрэгийг дэглээд байдаг гэмт хэрэгтнийг жоохон дэглээ л биз юун сүртэй юм
аан муусайн алуурчдыг алаагүй гэдгийг нямдорж мэдээд байна гэхээр зайлшгүй мэнгэт өвгөн холбоотой л юм бн муу дүрвэд өвгөнийг өөрийг нь шалгаачээ
ХУРАНДАА У Б нарыг нэрлээч
huzuugui hulgaichiig hurdan barij hori
Энэ 2-ыг ямар олон хун тамласан юм бэ Аймшиг
хүзүүгүй хүнээ хурдхан чирээд далд ороосой..
menget novsh showgaa tultal hiijiina.
Ажлаа хийж явсан хүмүүсээ бүү хэлиэгдүүлээч нямдорж сайдаа их л сонин сэтгэгдэл ард түмэнд бий болгож бна даа хэрэв та ажил үүргээ гүйцэтгэж явсан улсуудаа хэлмэгдүүлж өшөө хорслоо тайлж байгаа бол та өөрөө харин гэмт хэрэгтэн тухайн үед та сайд байсан танаас ч гэсэн бурууг хайх хэрэг монголын хуульд байгаа гэдэгт итгэж байна
37 оныг үгүйлж байдаг муухай хүмүүс юм даа
Цагдаа тагнуулынханг гартаа охруулаад энэ улсад тагнуулын байгууллага байхгүй боллоо
Үржинээ гэж адилхан овогтой улс юм гэсэн шүү Хурцын хадам дүү нь биш . Үржинээ төрийн шагналт зураач- эрэгтэй хүүхэдгүй айл. Нөгөө тал нь тайлбар хийхгүй тоохгүй байдаг юм бх даа