С.Зориг агсны хэргийг заавал илрүүлэх ёстой гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулсантай холбоотой АН-ын зөвлөлөөс тус хорооны ажил үүрэгт санал хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Уг саналд

 

  1. Түр хороо нь эрүүдэн шүүсэн асуудлыг үнэн зөвөөр илрүүлж, хариуцлага тооцуулах нь зүйтэй.
  2. Түр хороо нь уг хэргийн үнэ цэнийг алдагдуулах, хэргийн захиалагчийг илрүүлэхэд улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүй.
  3. Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, зөвлөмж гарган ажиллахыг санал болгож байна
  4. АН төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн ам насыг хохироосон хэргийг заавал илрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top