УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгоог хэлэлцэн АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 44.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувиар тус тус дэмжиж, УИХ-ын тогтоолыг баталлаа.
Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон Зандраагийн Дашдаваа нь 45 настай. Тэрбээр төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Мөн Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдсон Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажилласан байна. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг “Улс төрөөс ангид хуулийн дагуу шударга ажиллахыг сануулъя. Иргэдийн хүсч байгаа шударга ёсны хүсэмжлэл дээр үндэслэн та хоёрыг томилж байгаа. Иргэдээс хүсч байгаа томоохон хэргүүдийг илрүүлэхэд шуурхай ажиллаарай. АТГ-ын өмнөх удирдлагууд С.Зоригийн хэргийг илрүүлэх хэрэгт шуурхай ажилласан гэж би боддог. Олон жил яригдсан томоохон хэргүүдийг илрүүлэхэд одоогийн удирдлагууд ахиц гаргасан. Өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шийдвэрлэхэд дэвшилттэй ажилласан. Ерөнхий сайд байсан хүмүүсийг шалгана гэдэг эр зориг шаардсан ажил” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийн мэдээллийг тогтмол өгч баймаар байна. Хэрэг эхлүүллээ, хэрэг шийдвэрлэлээ гэж мэдээллэх хэрэгтэй. Болдог бол долоо хоног болгон мэдээлэл хийж бай. Ингэж байж АТГ-ын нэр хүнд өснө” хэмээн байр сууриа илэрхийллээ. Д.Тэрбишдагва гишүүн “Их л амаргүй албан тушаалд томилогдох гэж байна шүү, та нар. Хууль хүчний байгууллагатай хамтарч ажиллаарай. Миний мэдэхийн АТГ Оюутолгойн асуудалд сайн ажилласан. Мөн нам дамжсан бүлэглэл, дунд, доод албан тушаалтнуудын авлига хээл хахууль хэтэрлээ. Ил тод болсон. Шууд болон шууд бус замаар ажил гацаадаг явдлыг шалгаарай” гэлээ. Л.Энх-Амгалан гишүүн “УИХ-аас 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр хангалтгүй хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийг дүгнэхдээ Монголын нийгэмд авлига бүх хүрээнд нэвтэрсэн соёл болсон байна гэжээ. Энэ бол аймшигтай том хорт хавдар. Авлигатай иргэдээсээ эхлээд бүх шатандаа тэмцэх хэрэгтэй. Монголын нийгмийн ёс суртахуун ихэд доройтсон. 2012-2016 оны УИХ нь хууль батлаад улсыг хэдэн их наяд төгрөгөөр хохироодог. Жил бүр авлигын гэмт хэргийн улмаас 2018 онд 663 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2017 онд 69 тэрбум төгрөг байсан. Ганцхан жилийн дотор 10 дахин өссөн. Яагаад бид авлигатай тэмцэж чадахгүй байна вэ. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг шалгаж ажиллаарай” гэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Та бүхэн нэлээн аюултай ажил авч байна. Эр зориг шийднэ. Оффшортой яаж тэмцэх вэ. Зөвхөн нэг хүний нэр дээр байгаа 72 сая ам.долларын хэргийг шалгуулахаар өгөөд байхад ажиллагаа явж байгаа гээд өөр шийдсэн зүйл алга. ЖДҮ-г шалгана биз дээ. Та бүхэн цаашдаа хуулийн байгууллагатайгаа тэмцэх байх. Хуулийнхан их улстөрждөг болсон. Тиймээс авлигачин, хуулийнхантай тэмцэж чадах уу” хэмээн нэр дэвшигчдэд хандан үг хэлэв.
Үүнд нэр дэвшигч З.Дашдаваа “Бид ажилд томилогдсон өдрөөс эхлэн гишүүдийн өгсөн чиглэлээр шуурхай ажиллах болно. УИХ-аас 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, 2017 онд Засгийн газраас хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталсан. Хөтөлбөрийн 11 зорилтод авлигын цар хүрээг хумих чиглэлээр тодорхой асуудал дэвшүүлсэн байсан. Миний бие ажлаа хүлээж авснаар үндэсний хөтөлбөрийг хариуцсан ажлын албатай нягт ажиллах болно. АТГ бол бие даан хараат бусаар ажилладаг байгууллага. Миний бие хуулийн хүрээнд ажиллахад асуудал гарахгүй гэж бодож байна.” гэсэн бол нэр дэвшигч Ж.Батсайхан “Би энэ байгууллагад ажиллаж байсан. Ямар бэрхшээл учирдгийг мэднэ. Харин өөрийн зүгээс албан үүргээ гүйцэтгэхэд асуудал гарахгүй байх. Оффшортой одоогийн хуулиар зохицуулалт дутагдалтай. Мөнгө угаалт хэлбэрээр илэрдэг гэмт хэрэг гэж үзэх эрхзүйн орчинтой. Энэ талаар тодорхой судлах болно. Дунд албан тушаалтнуудтай холбоотой авлигын асуудал ихээхэн анхаарал татдаг. Томилогдсон тохиолдолд энэ чиглэлийн материалуудыг бүгдийг судлах ёстой. УИХ-д мэдээлэх болно” гэж хариуллаа.
Ийнхүү томилгооны дараа АТГ-ын шинэ дарга, дэд дарга нарт хандан УИХ-ын дарга Г.Занданшатар "Албан тушаалтанд хууль үйлчилдэггүй, энгийн ардыг алагчилдаг гэсэн хэл амыг арилгаж улс төрөөс ангид гагцхүү хууль ёсыг дээдэлж, үнэнчээр үүрэгт ажлаа ёс зүйтэй гүйцэтгэхийг УИХ-ын гишүүд захилаа. Та бүхнийг ард түмэн, төрийн шүүлтүүрээр томилсон. Төр, ард түмнийхээ итгэлийг дааж ажиллаарай. АТГ-ын дарга Х.Энхжаргал үүрэгт ажлынхаа хугацаанд олон чухал ажилд үр дүнтэй ажилласныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Эрүүдэн шүүх, Оюутолгойтой холбоотой асуудалд өндөр албан тушаалтнуудыг шалгахад зоригтой ажилласан. Цаашдаа нээлттэй сонсголыг тодорхой хугацааны дараа шинээр томилогдсон дарга та бүхний ажил ямар байгааг шалгаж хийх болно" гэлээ.
НАМТАР
АТГ-ЫН ДАРГААР СОНГОГДСОН З.ДАШДАВАА
Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр.
Боловсрол:
Ажлын туршлага:
АТГ-ЫН ДЭД ДАРГААР СОНГОГДСОН Ж.БАТСАЙХАН
Боловсрол:
Ажилласан байдал:
Сэтгэгдэл ( 2 )
Ж.Батсайхан нь цагдаашийн тусгайд мэргэн буудагчаар олон жил ажилласан. Тулааны спортын мэргэжлийн тулаанч. Оросын удирдлагын академийг тѳгссѳн. Дашдавааг бодвол эрийн хуйх юмдаа. Эрэмгий дайчин ѳѳртѳѳ итгэлтэй хүн л хэнээс ч эмээлгүй ажлаа хийдэг юм шүү дээ.
Batsaikhan gedeg ni zovlongui devsheed yavdag tom artai gar bnoo