Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч, хоёр хүн амиа алдсан билээ. Тиймээс тус аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Хорионы улмаас Өлгий хотод саатсан ОХУ-ын Новосибирск хотын жуулчид гомдол гаргажээ. Елена К. хэмээх жуулчин эмэгтэй “Мэдээлэл тун бага байна. Дөрөвдүгээр сарын 30-нд бид Ташаантын боомтоор хил нэвтрэхдээ ямар нэг хорио цээр байгаа юу гэж асуухад зүгээр гэж хариулсан. Тэгээд Өлгийд иртэл тахлаар хүн нас барсан гээд хотоос гаргасангүй. Монголд жил бүр л тахал гардаг. Тахлын голомт нь хилийн ойролцоо бололтой” гэж мэдээлжээ.
ОХУ-ын Алтай БНУ-ын хилийн албанаас мэдээлснээр ОХУ, Монголын хил баярын улмаас хаалттай байгаа гэнэ. Өлгийд гацсан орос жуулчид ЭСЯ-ндаа хандаж, тусламж хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )