ЗИНДАА 2019.05.02 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

#1  АТГ-ЫГ УДИРДАХ З.ДАШДАВАА, Ж.БАТСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгоог хэлэлцэн АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 44.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувиар тус тус дэмжиж, УИХ-ын тогтоолыг баталлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон Зандраагийн Дашдаваа нь 45 настай. Тэрбээр төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа аж.    

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#2  ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Манай улс хөрсөн дороо тостой гэдгээ мэдэж, анхны Ерөнхийлөгч дээлээ тосдож байснаас хойш олон он улирчээ. Яг өнөөдрийн тухайд бид хойд хөршөөсөө  газрын тосны бүтээгдэхүүний хэт хамааралтай хэвээрээ байна. Гэхдээ цаасан дээрх төслүүдийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явааг хэлэх нь зөв байх.

Өчигдөр /2019.05.01/ Ашигт малтмал, газрын тосны газраас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ нь 2027 он хүртэл төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичигт заасан Монгол Улсын Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд болж буйг зохион байгуулагч АМГТГ-аас тодотгож байв. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс газрын тосны салбар дахь алдаа хийгээд онооны аль алийг хөндөж байв. Тэрчлэн Газрын тосны хуульд яаралтай хоёр, гурван зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг салбарын ахмад эрдэмтэн хэлж байлаа.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#3  Н.САРАНГЭРЭЛ: ХУЛГАЙ ХИЙСЭН ОХИНЫГ ЗҮСЭЭ ХУВИЛГААД ЯВЖ БАЙХАД НЬ БААРНААС БАРЬСАН

Гэрийн үйлчлэгч нь ажиллаж байсан айлаасаа өндөр үнэ бүхий эд зүйлс хулгайлж, оргон зайлсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан байна. Сэжигтэн эмэгтэй нь агентлагаар зуучлуулан тухайн айлд үйлчлэгчээр ажилд орсон ба айлдаа дөрөв хоног байрлаад ийнхүү хулгайн гэмт хэрэг үйлджээ. Энэ талаар “Baby sittir” төвийн захирал Н.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө байгууллагаа танилцуулахгүй юу? Ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манайх хүүхэд гэр бүл, хүүхэд хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Монголын хүүхдийн, Гэр бүл, ирээдүй” төвийн дэргэдэх “Baby sittir” гэдэг байгууллага. Монголын хүүхдийн, Гэр бүл, Ирээдүй төв маань 1998 онд анх байгуулагдсан. Харин “Baby sittir”  төв нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, цэцэрлэгийн туслах багш бэлтгэдэг анхны мэргэшсэн, тусгай зөвшөөрөлтэй агентлаг байгаа. Энэ чиглэлд 11 жил үйл ажиллагаа явуулж байна.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  ВЕНЕСУЭЛД ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРЧ, МАДУРО КУБА РУУ ЗУГТАХ ГЭВ ҮҮ?

Венесуэлд төрийн эргэлт хийх оролдлого гарлаа, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн хоёр өдөр олон улсын анхаарлын төвд байлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уржигдар “Николас Мадуро эх орноосоо зугтах гэж байсан. Түүнд онгоц бэлэн байсан” гэжээ. Тэрбээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Мадурогийн онгоц нисэх онгоцны буудал дээр байсан. Тэр эх орноосоо явах гэж байгаа нь ойлгомжтой болсон. Гэхдээ оросууд түүнийг Венесуэлд үлдээхээр ятгасан” гэсэн байна. Тэгвэл Николас Мадуро өчигдөр Майк Помпеогийн үгэнд хариулт өгөв.Тэрбээр “Майк Помпео Мадурод онгоц бэлэн байсан. Гэхдээ оросууд түүнийг эх орноо орхиж явахыг нь хориглосон гэж хэллээ. Танаас гуйя, ноён Помпео, ийм зүйлийг үнэн мэтээр ярьж болдоггүй юм!” гэжээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#5  #BOOKTELLER: М.УЯНСҮХИЙН "АНИРГҮЙ ТАМ" НОМООС ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Уран зохиолын эсээнээс бүрдэх "Аниргүй там" номыг зэрвэс уншаад өнгөрч боломгүй мэт санагдана. Энэ бол надад зэрвэсхэн сөхөж харахад төрсөн бодол. Туйлын гутранги үзлээс төрсөн бодол, мэдрэмжийн хэлхээсүүд сүлэлдэн "Аниргүй там"-ыг бүтээсэн мэт боловч нөгөө талаар амьдралд хамгийн хайртай нэгний үгс мэт. Ингээд зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн "Аниргүй там" номоос онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
модоо тордоё(45.56.153.205) 2019 оны 05 сарын 02

ойг арчилж тордох төсвөө эргүү сангийнхан нь тавиайсай даа. Модыг чулуу гэж боддог юм шиг байгаа юм манай маанаг монголчууд. Мод суулгаад л хаяад явчихна. Тэр удахгүй мал амьтан орж идээд, орчноо давахгүй харангадаад бүгд газар дээрээ зүгээр хатсан мод болж дуусна. Ядаж 10 жил тогтмол тордож хайрлах хэрэгтэй шүү дээ. Нэг хүн: -Ри багшаа, Хүрээнд ямар мод суулгавал зүгээр вэ гэж асууж л дээ .Ринчен гуай: ”ямаа идэхгүй л бол ямар нь ч яах вэ дээ...”

0  |  0
Top