Хойд Америкийн хоккейн NHL лигээс энэ жилийн “Колдер Трофи” шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Колдер Трофи” нь улирлын шинэ шилдэг тоглогчид өгдөг тусгай шагнал юм. Энэ улирлын шагналд хаалгач Жордан Биннингтон (Сент-Луис Блюз), хамгаалагч Расмус Далин (Баффало Сейбрз), довтлогч Элиас Петтерссон (Ванкувер Кэнакс) нар өрсөлдөж байна. 20 настай Петтерссон энэ улирлыг 66 (28 гоол+38 оновчтой дамжуулалт) оноотой дуусгасан бол 19 настай Далин хамгийн олон гоол оруулсан хамгаалагчаар шалгарсан. Харин хаалгач Биннингтон 32 тоглож, 24 ялалт байгуулсан юм. Ялагчийн нэрийг ирэх зургаадугаар сарын 19-нд Лас Вегаст болох ёслолын үеэр зарлана.
Сэтгэгдэл ( 0 )