С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг шалгаж эхэлсэн.
Энэ хэргийг анхлан Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгаж байсан бол прокуророос уг хэргийг татан хянаад, дөрөвдүгээр сарын 19-ний өдөр харьяаллыг өөрчилж, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байдаг.
Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан 15 хоногийн хугацаатай хорьж байгаа ч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй аж. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг энэ пүрэв гаригт шүүхээр дахин хэлэлцэж шийдэх юм.
Сэтгэгдэл ( 8 )
Ene huniig horih 6mar ch utgagui . Ajlaa hiisen hun. Jinhene ezniig ni horihoos bish ilruulehiin tuluu yvj ajillaj bsan humuus yunii buruu bgaan. Harin ter heregtenee hurdan olj horih heregtei. Manaihan ih tenegteh umaa. Aluurching olohiin tuld bish aldaa onoo gargasan humuusee horiod bhiin. Tuurugduuleh gej ij jujig tavij bn daa.Nyamdorj guai!!
15 honog yasan hurdan unguruu we.meduuleg ugtul ni hori
Sullahiug snaardaj bn.
naanaa uh
эрүүдэн шүүж алсан энхбат шиг нь болгооч
ӨГӨХ МЭДҮҮЛЭГ БОЛООГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ??? ЭЛБЭГДОРЖЫН ШИЙДВЭРЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЯГ ҮНЭН БОДИТ БАЙДАЛ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Барилаа, тавилаа нь арай үгүй болоо байлгүй дээ