“Бургер Кинг”-ийн салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орсон байж болзошгүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсан дахь “Бургер Кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн иргэд өнөөдөр /2019.05.07/ хоолны хордлогод орсон гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, 10 гаруй иргэн “Бургер Кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн гэх өгүүлэмжтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ. Өвчилсөн иргэдээс шинжилгээ авч, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгааг албанаас мэдээллээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын бүрэлдэхүүн тус салбарт очин, үйл ажиллагааг нь түр зогсоож, 32 төрлийн дээж авч, лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top