Ариутгалын бодис ууж, хордсон иргэн эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын бодис ууж хордлогод орсон хүн хүргэгдэн иржээ.

“Милко” компанид ажилладаг 21 настай эрэгтэй  хүнсний гадаргуу цэвэрлэх зориулалттай ариутгалын бодисыг андууран авч уусан байжээ. Тус шингэнийг ундааны саванд хийсэн байсан гэх бөгөөд уусан даруйдаа бөөлжиж, бие нь муудаж эхэлсэн байна.

Улмаар яаралтай түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн гэх ба одоогоор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ба тухайн иргэн нь ажлын байран дээрээ хордсон тул тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг нягтлан шалгахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top