Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн 30 гаруй сурагч хийнд хордож, ЭХЭМҮТ-д хүргэгдлээ.
Тус сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий авчирч, цацсан гэдэг мэдээлэл байна.
Сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр завсарлагааны үеэр хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсэн гэх бөгөөд хүүхдүүдийг гадаа гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Улмаар дүүргийн цагдаа болон онцгой байдлын албаныхан агаарын шинжилгээ авч, шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Haanaas olj avchirav,yagad tsatsah bolov?shaltgaaniig ni oloh.