Загитова чансааг тэргүүлж, Мияхара, Медведева удаалж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Олон улсын тэшүүрийн холбооноос ISU уран гулгалтын 2018/2019 оны улирал дууссантай холбоотойгоор тамирчдын чансааг шиэнчлэн гаргалаа.

Эмэгтэйчүүдийг ОХУ-ын Алина Загитова 4510 оноогоор тэргүүлж, Японы Сатоко Мияхара, Оросын Евгения Медведева нар удаалсан байна. Эрэгтэйчүүдийн чансаанд АНУ-ын  Нэтан Чен түрүүлж, Японы Шёома Үно, ОХУ-ын Михаил Коляда нар удаалан, олимпийн хошой аварга Юзүрү Ханюү дөнгөж 4-т бичигджээ.

Эмэгтэй

1. Алина Загитова (ОХУ) – 4510 оноо

2. Сатоко Мияхара (Япон) – 3459

3. Евгения Медведева (ОХУ) – 3384

4. Каори Сакамото (Япон) – 3305

5. Рика Кихира (Япон) – 3128

6. Элизабет Турсынбаева (Казахстан) – 3108...

Эрэгтэй

1. Нэтан Чен (АНУ) – 4290

2. Шёома Үно (Япон) – 4045

3. Михаил Коляда (ОХУ) – 3670

4. Юзүрү Ханюү (Япон) – 3461

5. Жейсон Браун (АНУ) – 2913

6. Винсент Чжоу (АНУ) – 2904

Спорт хос

1. Евгения Тарасова – Владимир Морозов (ОХУ) – 4042

2. Ванесса Жеймс – Морган Сипре (Франц) – 3709

3. Наталья Забияко – Александр Энберт (ОХУ) – 3696

4. Николь Делла Моника – Маттео Гуаризе (Итали) – 3100

5. Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад) – 3010

6. Чэн Пэн – Цзинь Ян (Хятад) – 2893

Бүжиг

1. Мэдисон Хаббелл – Захари Донохью (АНУ) – 4098

2. Габриэла Пападакис – Гийом Сизерон (Франц) – 3490

3. Шарлен Гиньяр – Марко Фабри (Итали) – 3439

4. Александра Степанова – Иван Букин (ОХУ) – 3277

5. Виктория Синицина – Никита Кацалапов (ОХУ) – 3061

6. Пайпер Гиллес – Поль Пуарье (Канад) – 3002

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top