Испани улсаас олон улсын шуудангаар кашиш гэх нэршилтэй сэтгэц нөлөөт бодисыг Монгол Улс руу илгээсэн хэргийг гааль, цагдаагийн байгууллага хамтран шалгаж байна.
Рентген төхөөрөмжөөр илрүүлсэн энэхүү бодис гурван кг хэмжээтэй бөгөөд ойролцоогоор 300 сая төгрөгийн өртөгтэй гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. НҮБ-ын 1971 онд гаргасан Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай жагсаалтад дээрх бодис багтсан байдаг бөгөөд борлуулсан, хэрэглэсэн этгээдэд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалттай юм.
Сэтгэгдэл ( 0 )