Чехийн хоккейчин, дэлхийн аварга Адам Свобода өчигдөр Пардубиц хотод амиа хорлосон байна. Орон нутгийн “Hokej” сонинд бичсэнээр 41 настай Свобода гэртээ амиа егүүтгэжээ. Чехийн хоккейн холбооноос түүнийг нас барсныг баталсан ч ямар нэг тодорхой зүйл хэлээгүй байна. Адам Свобода 2001-2008 онд Чехийн шигшээ багийн хаалгачаар тоглон, 2005 онд дэлхийн аварга болж, 2006 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Прага хотын “Спарта” багт замналаа эхэлж, ОХУ-ын “Авангард”, “Лада” багуудад тоглож, 2017 онд Казахстаны “Бейбарыс” багт зүтгээд зодог тайлжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Amidral ene hyni huvid tiim hetsyy baisan yum bhda. Adam namaig bodvol mongotei baisan blgyide getel bi gej orond bariggdsan hyyhdyydee hooltoi bailgahin tuld boon or tavitsn yachihsan amiidral ve gej shanalsan amitan yavdag. Gehde amid baigad l bga ovdog nugalarch sohorch unahad belen l bna shy