Геронтологийн үндэсний төвөөс Олон улсын сувилагчдын өдрийг угтан “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” уриан дор “Туслая, дэмжье, хайрлая-5” аяныг сувилагч нараар ахлуулан төвийн хэмжээнд зохион байгууллаа. Тус аяны үйл ажиллагаанд Тайпен худалдаа эдийн засгийн УБ дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, ахмадын эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар, Монг Эм эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Цахиур төмөр эмийн компани, Тесо корпораци Милко ХХК, Монос фарм трейд, ЧД-ийн Улаан загалмайн хороо хамтран ажилласан. Аяны хүрэээнд “Туслая, дэмжье, хайрлая-5” аяны хүрээнд нийслэлийн 5 дүүргийн (СХД, ХУД, БЗД, СБД, БГД) 132 өрхийн эмч, сувилагч нарт Геронтологи гериатрийн чиглэлээр 8 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан.
Аяны хүрээнд 5 дүүргийн 116 хэвтрийн настанд багаар сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн.Тус аяны үйл ажиллагаанй үеэр төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран хэвтрийн 100 настанд нийгмийн халамж үйлчилгээний дэмжлэг үзүүлж ажилласан. Аяны үр дүнд настанд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулсан.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )