Барроуз: Би холимог тулаанчид шиг чанга залуу, илүү ч байж мэднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Чөлөөт бөхийн олимптйн аварга Жордан Барроуз холимог тулаанд ч амжилт олно гэдэгтээ итгэлтэй байна. Саяхан Барроуз чөлөөт бөхийн дүрмээр холимог тулааны нэг ч ялагдалгүй аварга Бен Аскренийг цэвэр ялсан билээ.

Барроуз "MMA on SiriusXM” радиод ярилцлага өгөхдөө энэ талаар ярьжээ.

“Би холимог тулаанд амжилт олж чадна гэдгээ мэддэг. Гэхдээ энэ нь би холимог тулаанд орох ёстой гэсэн үг биш. Тулааны торонд хамгийн хүчтэй, хамгийн тэсвэртэй бөхчүүд ордог. Би өшиглүүлж, цохиулахаас айсан болоод чөлөөт бөхийг сонгоогүй. Чөлөөт бөхөд илүү дуртай болохоороо чөлөөтийг сонгосон. Бөхийн ур чадвараа цаашдаа ч сайжруулах хэрэгтэй байна. Би зодолдохоос илүү барилдах дуртай. Би холимог тулаанчид шиг чанга залуу, магадгүй илүү ч байж мэднэ. Өөрийгөө чанга, хатуу залуу гэдгийг батлахын тулд заавал UFC-гийн торонд орох албагүй. Гэхдээ холимог тулаанд хэрэв шилжвэл гэсэн бодол миний толгойд үргэлж байх болно. Хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж бай гэдэг үг байдаг даа” гэж хэлжээ.

Мөн “Аскрен чөлөөт бөхийн бэлтгэл хийлгүй удсан. Тэр маш сайн бөх байсан. Хэрэв чөлөөтийн бэлтгэл хийлгүй, өөр олон төрлийн дасгал хийгээд байвал чөлөөтийн мэдрэмж сулардаг. Аскрен надтай барилдахыг зөвшөөрснөөрөө чөлөөт бөхөд том бэлэг барьсан. Би түүнд талархаж байна. Бен холимог тулаанд амжилт гаргах гээд чөлөөт бөхийг орхисон. Хэрэв тэр чөлөөтөөс гарч байсан үеийнх шигээ сайн формтой байсан бол сая бидний барилдаан өрсөлдөөнтэй болох байсан” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top