Канадад "Оюу Толгой" төслийн хөрөнгө оруулагчид хуралдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагчид өнгөрсөн амралтын өдөр Канадад хуралдав. Дотооддоо популистуудын шүлсэнд дарагдсан ч Монголын эдийн засагт жин дарахуйц нөлөө үзүүлж буй энэ төслийн менежментийг шинэчилж, гол хөрөнгө оруулагч гэгдэх “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлыг шинээр томилох ёстой гэж үзжээ. Улстөрчдийн хөөстэй мэдээлэл, голлох хөрөнгө оруулагчдад ч нөлөөлж байгааг дээрх үйл явдал харуулна.

Канадад болсон хөрөнгө оруулагчдын хурал үндсэн гурван асуудал дээр төвлөрсөн юм.  Нэн түрүүнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах, Монгол Улсын Засгийн газартай ойлголтын зөрүүгээ нэгтгэх, Монголын улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан төслийн менежментийг шинэчлэх зэрэг нь одоо төслийн өмнө тулгарч буй томоохон саад юм. Улмаар хөрөнгө оруулагчдын төлөөлөл болох “SailingStone” компани төслийн менежментийг нэн даруй шинэчлэн, “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлын суудалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой гэж үзсэн юм.

Хэдийгээр менежментийн шинэчлэлтийг хөрөнгө оруулагчид янз бүрийн байр сууриар хүлээн авсан ч одоогийн нөхцөл байдалтай уялдуулан менежментийг бүхэлд нь биш хэсэгчлэн шинэчлэх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэж чаджээ.

 

Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу далд уурхайн бүтээн байгуулалт ирэх 2021 оны есдүгээр сард дуусах ёстой. "Рио Тинто" компани энэ жил далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 3.1 сая ам.доллар Монголд оруулж ирэх хүлээлттэй байна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол “Оюутолгой” дэлхийд гуравт орох зэсийн уурхай болох юм. Хөрөнгө оруулагчдын хурлаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд уламжлалт арга барил ашиглахаас аль болох татгалзан, байгальд ээлтэй ногоон технологи ашиглах ёстой гэж үзсэн байна. Энэ нь нэг талаасаа төслийн менежментийг шинэчлэх түлхэц болсон юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлыг дахин сонгох ёстой гэж үзсэн SailingStone Capital Partners компани хөрөнгө оруулагчдад баталгаатай мэдээлэл өгөхгүй байгаа гэж үзэж буй. Эдийн засгийн үр ашгийн тооцоололд хөрөнгө оруулагчид анализ хийж болдоггүй гэж үзсэн тул дээрх шийдвэрт хүрэх нь зайлшгүй гэж мэдэгджээ. “Хэдийгээр Рио Тинто компани тус төслийн 50.8 хувийг эзэмшдэг гэдэг ч одоогоор чухам яг хэдэн хувь эзэмшдэг нь тодорхойгүй байгаа. Зарим төрлийн мэдээлэл хаалттай байдаг нь компанийн засаглалын хэд хэдэн дүрмийг ноцтой зөрчиж буй хэрэг юм” гэж SailingStone компани гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

“Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид Канадад хуралдахаас өмнө “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Ульф Куэльманн Монголд ажиллахаар ирсэн. “Оюутолгой” төсөлд хийсэн хяналт шалгалтын талаар “Рио Тинто”, “Оюутолгой”, “Туркойз Хилл Ресурс” компанийн ажлын хэсэгт ажиллах, шалгалтын дүгнэлттэй албан ёсоор танилцах зорилгоор ажилласан гэж компанийн зүгээс мэдэгдэж байв. Сүүлийн хэд хоног эрх баригчдын зүгээс “Оюутолгой” төслийг дахин шинэчлэх ёстой, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй зэрэг шүүмжлэл шидсэн учраас ийнхүү бодит нөхцөл байдалтай танилцахаар гол хөрөнгө оруулагчийн удирдлагын багийн гишүүн ирсэн юм.

Одоогоос яг хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзахдаа ч гэрээнд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг хасах, шинээр нэмэх боломжийн талаар хэлэлцсэн. Улмаар “Рио Тинто” компани хөрөнгө оруулагчийн хувиар гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Манай Засгийн газар дээрх уулзалтын үеэр тактикийн алдаа гарган, “Боломжгүй” гэх хариу сонссоны дараа шалгалтын материалаа танилцуулсан нь манайхаас том эдийн засгуудтай харилцдаг “Рио Тинто” компанид тийм ч сонин санагдаагүй. Тиймээс ч ажлын голыг нугалж буй “Рио Тинто” компани гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулъя гэдгээ эелдгээр мэдэгдсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(66.181.161.109) 2019 оны 06 сарын 19

Олон улсын шүүхээр оруулж энэ гэрээг цуцлах ёстой Тэр үед энэ гэрээг хийсэн дотоодын хулгайчидаа бүгдийг нь цаазал Энэ муу гадны дээрэмчид ингэж галзуурна гэж юу байх вэ

0  |  0
aguu tusul(202.21.107.89) 2019 оны 05 сарын 17

mongold tudiigui delhiid tom ene tusul mongoliin ediin zasagt mash chuhal uuregtei.mun tuunchlen mongoliin ner turiin batalgaa bolj gadaadiin hurungu oruulagchdiin itatah garts bolj bna

0  |  0
Tagnuul (66.181.161.100) 2019 оны 05 сарын 17

Zahiraluuda solinoo gedegch buhnaa l gesen vgv bayrtsogtiig vnenee yarij bga gedgiig bas l medchijde

0  |  1
Зочин(66.181.178.121) 2019 оны 05 сарын 17

Баярцогт авилгын хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв үү. Эр хүн.

1  |  1
Зочин(64.119.26.171) 2019 оны 05 сарын 17

Наадуул чинь одоо айж эхэлж бна.Авилга өгдөг асуудлыг сайн гаргаж тавих хэрэгтэй.

0  |  1
Enh(202.126.89.188) 2019 оны 05 сарын 14

Oros ah nart ugchbul arai l bas nvnjigtei bn daa barag Angliin hatan haanii svljee bolson Abstrali Kanaduud ch bas medehgui ee haraad bhad neg l yum buruu bn jijig oron gd ilerhii deerelheed ch bh shig

1  |  1
Enh(202.126.89.188) 2019 оны 05 сарын 17

Ulsaa gsn setgeltei hun garaad irlee gj bodhod amerik angli met n horig arga hemjee abaad hiisen ajliig n uneguidvvleh l bh gehdee az bolohod 2 tom hurshuu zub ashiglaj chadbal manaid bas bolomj bgaa. Harjee bhad Kuba benesuel hoid solongos gd jaahn uur setgedeg ulsaa hvrtel horig arga hemjeegeer hysan boogduulah vzel bnaa. Gehdee oros metiin tom orniig horigoor sugdvvlj chadahgui uursduu ch bas hohirch bgaa. Horig arga hemjee gdg bol hvchtei n hvchguigee zodohtoi l Adil yum daa. Manai uls turchid arai siireg uhaantai bsansan bol doo huurhii 4 Jil bolood buuhaas tsaash gd idej uuhaa l bodhiim

0  |  1
Enh(202.126.89.188) 2019 оны 05 сарын 13

Angliin hatan haanii ibeeld bdag kompaniig tusgai nuuts albad n ch turiinhuu bodlogoor demjij bdag bh sain muu ali ch talaar. Jeims Bondtoi kinond gardag daa yaj iij bgaad l manai yum vzeegui teneg darga nariig dundaj dabhargiinhaa amidardag heden baishingaar nvdiig n huurna ter n hugjij bui jijig orondoo nuluutei mundag uls turch ner zvvne amidralaa gj...

0  |  0
Enh(202.126.89.188) 2019 оны 05 сарын 16

Ter goe menejmentiin shinechlel Eko tehnologi ch yahab. Yaj ch bodson abliga absan darga nar gdg bol tuluusund n asar ih ashigaa ugch bga gdg n todorhoi. Rio Tinto gdg kompani magadgui angliin tagnuuliin mi6 ene Ter n holbootoi bgaa daa Ted jijig ulsiig bol tooh ch ugui hezeenii mi6 n ymar gishvvd n mungund shunaltai gdgiig n sudlaad uguh mungiin zuuguud ybj bgaa biz bodbol. tednii bodloor uchvvhen baga munguur n ulsaa hudaldah iim humuus bdgaa gd nvd n oroi deeree gardag bhdaa huurhii

1  |  0
зочин(66.181.161.113) 2019 оны 05 сарын 16

Монгол улсад ашиггүй бол дэлхийд 1д орох байтугай хорвоод хосгүй байгаад хэрэггүй. Энэ гэрээг шинэчилэх цаг болсон. Бороогоулд гэрээ шиг болно 20-25жил ашиглана гээд 3-5жилд тогтвортой байдлын гэрээ нэрийн доор дуусгаад Монгол улс хохироод хэдэн олигархи баяжаад дууссан.Дубайн гэрээ нэртэй 20-30 жилд дуусгах гээд улайрч байна.Гэрээ байгуулсан С.Баяр Сайханбилиг Элбэгдоржтонгуудад хариуцлага тооцоод гэрээгээ шинэчилэх.Хоол гуйсан биш байж л байг гээд нэгсбол зогсоох хэрэгтэй.

1  |  0
Зочин(202.126.89.9) 2019 оны 05 сарын 16

Эх орноосоо урваж ОТ -н талд ажилласан Дамба очирыг эрүүгийн хариуцлагад татая

1  |  0
Zzz(66.181.161.39) 2019 оны 05 сарын 16

Odoo naad kanaduudaa hooj gargaad oorsdoo uhchihooo.

1  |  0
Zochin(202.55.188.38) 2019 оны 05 сарын 14

Sain bn...nuguu tal hurtel...medeelel dutuu ugch bn...gej uzej

0  |  2
555(202.70.46.18) 2019 оны 05 сарын 13

МОНГОЛЧУУД ОТ ТӨСЛИЙГ МАШ САЙН СУДЛАХ ШААРДЛАГА БНА..ОРД БОЛ ХОСГҮЙ ГЭДЭГ НЬ НЭГЭНТ ОЙЛГОМЖТОЙ...БИДЭНД МЭДЭГДЭЖ БАЙГААР АЛТ ЗЭСИЙН АГУУ НӨӨЦТЭЙ...ГЭТЭЛ МОНГОЛЧУУДАД ХИР ҮР ӨГӨӨЖТЭЙ ВЭ...ИРЭЭДҮЙД БИДЭНД ЯМАР АШИГ УНАЦ ИРЭХ ТАЛААР МАШ ОЙЛГОМЖГҮЙ БНА..ТЭР БҮҮ ХЭЛ БИДНИЙГ АСАР ИХ ӨРНИЙ ӨГӨӨШӨНД ӨГӨХ ГЭЖ БГАА,,ТЭНД АЖИЛЛАЖ БГАА 2500 ХҮНИЙ ЦАЛИН ЖИЛД ХЭЛ АМ ДАГУУЛАН ТӨЛДӨГ 150-180 САЯ ДОЛЛАРЫН ТАТВАР ТӨДИЙ БНА ГЭСЭН ЯРИА БНА..ИЙМ БОЛ ЭНЭ ИХ БАЯЛАГАА ЗҮГЭЭР ХАРЖ БАЙГААД ТАВИАД ТУУЧИХ ЁСГҮЙ...

1  |  0
Top