Гашуунсухайт дахь боомтоор /2019.05.04/-ий өдөр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх гэж завджээ.
Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд долоон шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Машиныг шууд хураах хэрэгтэй. ӨӨРӨӨР тэмцэх боломж алга