Гаалийн ерөнхий газраас ачаа тээврийн онгоцоор их хэмжээний алт, үнэт эдлэл хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаараа мэдээллээ.
Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсын иргэн Ч гэгч нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг тээвэрлэн ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсныг гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.
Шалгалтын явцад тухайн иргэн хууль бусаар нэвтрүүлсэн үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийж, буудлын ажилтанд дамжуулахаар завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хуульд зааснаар тухайн иргэний хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үнэт эдлэлийг улсын орлого болгох бөгөөд үнэт эдлэлийг үнэлж, тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна.
Сэтгэгдэл ( 4 )
Oya tolgoi metiin tatvargui ulsd ashiggui Gargaj baigaagaa sain shalga ....
Нисэх дээр гааль, мэргэжлийн хяналт, хилийн шалган, нисэх буудлын ажилтан гээд олон байгууллага байгаа. Гаалийн байгууллага шалгаж илрүүлсэн шүү. Энэ мэргэжлийн хяналт гэж бас 1 гамшиг байнаа. Бөөн хүнд суртал
za hoshin jujigee tsaash ni bur nairuulj ehlev ed nar hugjliin bankaa yarii
нисэхийхэн бүгд гаднаас алт авчруулж зардаг сүлжээтэй юм биш үү