Замын-Үүдийн иргэд нүүрсний тортогт дарагдаж, амьдрах нөхцөлгүй болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Дорноговь аймгийн Замын–үүд сумын иргэд нүүрсний тортогоор амьсгалах болсоор уджээ.

Учир нь төрийн байгууллагуудын нурмал ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь хашаагүй шахуу, стандартын шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсаар удсан учраас замын үүд сумын иргэд рүү нүүрсний тортог хийсэж, иргэд ч гомдол мэдээлэл ихээр хүргүүлэх болжээ.

Улсын мэдэл дэх нүүрс буулгадаг газар нь ийнхүү стандартгүй талбайтай тул салхилах төдийд замын үүдчүүд тортогоор булуулж буй аж.

Энэ асуудлаар Замын-Үүд сумын гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодруулахад, тус нүүрс ачиж буулгах талбай нь Замын-Үүд сумын захад байгаа учраас сумын хэмжээнд нөхцөл байдал хүнд байгаа, иргэдийн гомдол ч ихээр ирдэг тул стандартын шаардлага хангасан талбай болгох шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд тавина гэдгээ илэрхийлсэн юм. 

Тухайн газарт нөхцөл байдал ямар байгаа талаар эргэн сурвалжилж хүргэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.21.109.112) 2022 оны 11 сарын 03

ene bid 2 yugaa medehev dee

0  |  0
Top