БНХАУ-ын худалдаачид тээврийн үнийг тогтоож буйг ЖОЛООЧ НАР ЭСЭРГҮҮЦЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Өнөөдөр /2021.10.11/ улс хоорондын ачаа тээвэр эрхэлдэг жолооч нар Замын-Үүд боомтод үүссэн автомашины дараалал, эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Улсын онцгой комисс болон салбар яаманд шаардлага хүргүүллээ.

Улс хоорондын ачаа тээвэр эрхэлж байгаа 5417 жолооч байдаг бөгөөд эдгээр жолооч нар цар тахал эхэлсэн цагаас хойш Улсын онцгой комисс болон Дорноговь аймгийн онцгой комиссын гаргасан тушаал шийдвэрийг хүндэтгэн дагаж ажилласаар өнөөдрийг хүрчээ.

Нэг жолоочийн рейс хийх хугацаа зургаан сарын өмнө, сард нэг удаа тээвэр хийж байсан бол одоо хоёр сард нэг удаа автомашинаа хоёр жолоочийн гар дамжуулан  хийж байгаа аж. Цар тахал эхлэхээс өмнө эдгээр жолооч нар Улаанбаатар хотоос ачаа ачиж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүрээд тэндээсээ буцаад Улаанбаатар хот руу хүнс тээвэрлэн сард 5-7 удаагийн рейс хийдэг байжээ.

Гэтэл цар тахлаас үүдэн БНХАУ-ын хилээр өөрсдөө тээвэрлэлт хийж чадахгүй болж БНХАУ-ын худалдаачид тээврийн үнийг тогтоож эхэлсэн.

Ийм байдалтай хоёр жил өнгөрч, улмаар өнгөрөгч зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид үнийн хөөрөгдөл, Замын-Үүд боомт дахь автомашины дарааллыг бууруулахаар ажиллаж эхэлсэн ч өмнө нь дугаарлаж байсан автомашинуудын оочерыг цахим болгож өөрчилснөөс өөр ахиц гараагүйд жолооч нар бухимдаж байгаагаа илэрхийлж байв.

Жолооч нарын төлөөлөл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 5400 гаруй автомашин өмнөхөөсөө удаан хугацаанд дугаарлаж байна. Бид нарын зүгээс төр засгаас гаргасан  шийдвэрийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн аливаа нэг эсэргүүцэл үзүүлэхгүй  ажилласаар ирсэн.

Гэтэл хамгийн хүнд асуудал одоо л тулгарч байна. Юу вэ гэвэл, Монгол Улс дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт, БНХАУ-ын эрэлттэй цаг хугацааг ашиглан нүүрс тээвэрлэлтээ нэмэгдүүлж байгаа нь сайн ч гэлээ суурьшлын бүсээрээ нүүрс тээвэрлэлт хийлгэх гэж байгаа нь эмх замбараагүй байдлыг бий болгож, Замын-Үүд сумын иргэдийн амьдрах орчин нөхцөлд нөлөөлөх болно.

Үүнийг мөн Замын-Үүд сумын иргэд ч хамтдаа эсэргүүцэхээ мэдэгдэж байгаа юм. Нүүрс тээврийн жолооч нар нүүрсээ тээвэрлэж хил гараад эргээд бидний тээвэрлэдэг импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирнэ гэдэг нь бидний ажлын байрыг шууд булааж байгаа нэг төрлийн боловсон дээрэм болж хувирч байна. Хэрвээ бид БНХАУ-аас ачаа тээвэрлэж чадахгүй бол 5417 ажилгүй иргэн нийгэмд нэмэгдэнэ.

Мөн бидний ард байдаг гэр бүл маань халамжийн эгнээнд шилжинэ гэсэн үг. Өмнө нь тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автомашинуудыг өдөрт 100,100-аар оруулна гэж томилогдсон төлөөлөгчид өнөөдөр 25-аар оруулахаар тулгаж байна. Хэрвээ ингэж шууд бидний ажлын байрыг булаавал бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Харин тэдний зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.

-Нүүрс тээврийг 30 гаруй мянган хүн амтай Замын-Үүд боомтоор хийхийг хатуу хориглох /дараагийн Гашуун сухайт боомт болохоос сэргийлэх/

-Замын-Үүд сумаас нааш 20 гаруй км-ийн наана байрлах БНХАУ-ын малын бойны хажууд байрлах шаргын овооны жолооч нарыг тусгаарлах байрыг татан буулгах /энэ пост нь зөвхөн мөнгө хийх газар гэхэд болно, түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардан 25 000 төгрөг хураах, байрлахгүй ч 20 000 төгрөг хураалгахыг шаарддаг/

-Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д бөөгнөрсөн ачаа бараагаа татан авахад анхаарч хилээр гарах автомашиныхаа тоог нэмэгдүүлэхгүй бууруулсаар байгаа нь хилийн цаана тээврийн хөлс нэмэгдэх гол шалтгаан болж байна. Хэрвээ энэ байдлыг яаралтай шийдвэрлэхгүй бол БНХАУ-ын Эрээн хотын худалдаачид Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ачаа тээврийн ханшийг тодорхойлсоор байгааг эсэргүүцэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.48) 2023 оны 02 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

DR. ADITYA(197.211.53.58) 2022 оны 11 сарын 05

зочин(202.72.240.53) 2021 оны 10 сарын 12

энэ жолооч нар тээвэрээ яахаараа 10 сая болгодог байна зөв бигий явуул өөр машин явуулж новшнуудыг ажилгүй болго үнийн хөөрөгдөл үүсгэсэн шуналтай гарууд

0  |  0
(192.82.75.54) 2021 оны 10 сарын 11

ulaanbaatarruu yamar baasnihaa hunsee bas zuuguud bainaa?

0  |  0
(192.82.75.54) 2021 оны 10 сарын 11

aan tiin nuursnii tumur zam taviad tegeed saihan bolno gej bodoo yu?

0  |  0
(192.82.75.54) 2021 оны 10 сарын 11

tanuss uursduu guilgachin shig guij ochood baigaa yum chini medeejshd,bur yanhani hureelentei bizde

0  |  0
зочин(192.82.87.7) 2021 оны 10 сарын 11

хилээ зүгээр хаачих даа яршиг зүгээр бүгдээрээ мах гурилаа идээд байж байя үхэхгүй шүү

0  |  0
Top