Гаалийн ерөнхий газар (ГЕГ) нөөдөр (2023.05.03) цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн улсын байцаагч нарт авсан арга хэмжээний талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч О, Г, М нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий зургаан алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан.
Үүнээс Гаалийн улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн улсын ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, Гаалийн улсын байцаагч А, Гаалийн улсын ахлах байцаагч Г нарт гаалийн албанаас халах шийтгэл оноосон.
Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 улсын байцаагч, 4 улсын ахлах байцаагч нар гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй, өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй эс үйлдэл гаргасан тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгуулж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00