Галт тэрэгний үйлчлэгч улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б нь дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Сэжигтэн Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ. Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг өнгөрөгч оны нэгдүээр сарын 1-нээс 2022 он хүртэл таван жилийн хугацаанд хориглоод байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top