Израилийн цагдаа Голан Хайтс бүс нутгийн ховордсон харцага шувууг олон тоогоор хордуулж хөнөөсөн байж болзошгүй этгээдийг баривчилжээ.
Энэ бүс нутагт нийт 20 ухаа хажир бүртгэгдсэн байдаг бөгөөд эдгээрээс наймыг нь хөнөөсөн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, сэжигтэн араатнуудыг алах зорилгоор үхсэн үхрийн сэг дээр хор асгасан бөгөөд эдгээр ховордсон шувууд хортой сэгийг иднэ гэж санаагүй гэж мэдүүлжээ.
Үүнээс гадна нэг үнэг, хоёр цөөвөр чоно мөн хордож үхсэн байсан аж. Хордсон хэдий ч амьд үлдсэн хоёр ухаа хажир шувууг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгийнх нь бие сайжирч, унаган байгальд нь удахгүй тавих гэнэ.
Сүүлийн хорин жилд тус бүс нутагт ухаа хажир шувууны тоо толгой ихээхэн буурчээ. Харцагын төрлийн энэ шувуу 1998 онд тус бүс нутагт 130 тоологдож байсан бол саяны тохиолдлыг хүртэл дөнгөж 20 ухаа хажир үлдээд байв. Энэ төрлийн шувууны тоо толгой хорогдоход нутгийн малчид багагүй үүрэг гүйцэтгэсэн аж. Зэрлэг амьтан элбэг энэ нутагт араатан амьтан мал сүрэг рүү дайрах тохиолдол их гардаг тул малчид ойр орчимд нь үхсэн малын сэг зэмийг хордуулах замаар мал сүргээ хамгаалдаг гэнэ.
Амазоныг судлах үндэсний хүрээлэнгийн захирал Шол Голдстейний хэлснээр, саяны тохиолдол ухаа хажир шувуунд үхлийн цохилт өглөө. Учир нь шувууд үүрээ засаж байгаа үе таарсан тул хордож үхсэн шувуудын өндөг дэгдээхий болж чадахгүй гэв.
Сэтгэгдэл ( 0 )