Зимбабве 2.7 сая ам.доллараар заануудаа заржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Зимбабве улс БНХАУ, Арабын Нэгдсэн Эмиратад 90 гаруй зааныг нийт 2.7 сая ам.доллараар борлуулжээ. Энэ мөнгө ан амьтан хамгаалахад зориулагдах гэнэ. Түүнчлэн тус улсын үндэсний паркийн газар нутгаар урсдаг голын усны хэмжээ багассан тул худаг гаргаж ан амьтныг усны хангамжийг шийдэж байгаа гэнэ. Үүнд мөн мөнгө хэрэгтэй гэж тус үндэсний паркийн ажилтан ярьжээ.

Зимбабве улсын аялал жуулчлалын сайд Приска Мупфумирагийн хэлснээр тус улс 85 мянган заантай бөгөөд зөвхөн 55 мянган зааныг тэжээх боломжтой гэнэ. Дээрх 98 зааныг Хятад болон Дубайд нисэх онгоцоор хүргэсэн байна. Нэг заан дунджаар 13500- аас 41500 ам.долларын үнээр зарагдсан аж.

2015 онд тус улс мөн хэд хэдэн төрлийн ан амьтныг борлуулж, үндэсний паркийн ан амьтныг ган гачгаас хамгаалахад зориулж байжээ. Түүнчлэн, зааны тоо толгойг зохицуулахаас гадна ан амьтан борлуулснаас олсон орлогоо зэрлэг амьтны дайралтад өртөж, бэртэж, гэмтсэн нутгийн иргэдэд шаардлагатай эм зэргийг авахад нь зориулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top