Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

2019 оны 05 сарын 16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. 

Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ.

Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа ...-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.241) 2019 оны 05 сарын 23

Мэнгэт хөөн хэлэлцэх хугацааг өөрчлүүлжхгүй гацаагаад байна даа

0  |  0
Зочин(109.40.2.108) 2019 оны 05 сарын 22

Үгүй тэгээд 1000 шилжүүлээд хэрэгсэхгүй л болно биз дээ. Дэмий мэдээлэл бичих юм.

0  |  0
Зочин(202.21.107.14) 2019 оны 05 сарын 19

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСРАЛТЫН УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ХЭЗЭЭ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ ВЭ

0  |  0
Хэрэг хуучирдаггүй(122.201.31.234) 2019 оны 05 сарын 19

Хэрэг хуучирдаггүй гэдэг Монголын хуулийн үг биз дээ

0  |  0
Зочин(64.119.27.159) 2019 оны 05 сарын 23

Хөөн хэлэлцэх гэдэг балай юмаа яаралтай болиулаач ээ. Ял завшаад бна шд. Албан тушаалтан эрх мэдэлтнүүд арй дэндүү ард түмниййг доромжилж бана шүү!!!!!!!!!!!!

1  |  0
Zochin(202.9.42.121) 2019 оны 05 сарын 17

Zoljargaliin hereg ingeed alga bolohuu.Hamgiin notoi hun shu

0  |  0
Зочин(66.181.185.99) 2019 оны 05 сарын 16

Аргагүй байдлаар авилга өгч байгаа хүмүүст ял оноож байгаа нь авлига илрэхэд улам л садаа болно доо

0  |  0
Зочин (66.181.178.100) 2019 оны 05 сарын 18

Жижиг хэрэгүүдийг цэгцлэх нь зөв гэхдээ томчуудаа хэрэг үүсгээд шүүхэд шилжүүлмээр байна их л удах юм.

0  |  1
Иргэн(150.129.143.132) 2019 оны 05 сарын 16

УИХ- гишүүд холбогдсон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлмээр юмаа.

0  |  0
Top