Г.Батхүү агсан хоёр давхраас унасан байх магадлалтай

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч баасан гарагт (2019.05.17) Төрийн ордонд зуурдаар нас барсан нь Монголын улс төр төдийгүй нийгэм даяар цочирдом харамсалтай үйл явдал боллоо. Тэрээр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан нэгэн юм. Мөн “АПУ” ХК, “Шунхлай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан билээ.

Уг хэргийн талаар эргэн тодруулахад, хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн оройн 19:57 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хамгаалалтад аван үзлэг шинжилгээг эхлүүлсэн юм. Шалгалтын явцад хохирогч нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү болох нь тогтоогдсон бөгөөд урьдчилсан байдлаар талийгаачийн үхэлд гадны нөлөө байгаагүй гэж дүгнэсэн.

Тэрээр Төрийн ордны нэгдүгээр давхарын корридорт нас барсан байдалтай олдсон бөгөөд толгойн хэсгээс их хэмжээний цус асгарсан байсан нь шатнаас унаснаас үүссэн гэмтэл байж болзошгүй хэмээж байв. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Төрийн ордны хоёр давхрын баруун жигүүрт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдний гонхоор унасан байх магадлалтай аж.

Урьдчилсан дүгнэлтээр Г.Батхүү агсан гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас амь насаа алдсан гэж буй. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.

Хэрэг явдалтай холбогдуулан бямба гарагт Ардчилсан намаас албан ёсоор мэдэгдэл гаргахдаа  “Ардчилсан Намын дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Ардчилсан намын дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна” гэсэн юм.

Харин НЦГ-ын зүгээс “Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээн мэдэгдээд байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан эрхэм Төрийн ордонд зуурдаар нас барсан эл хэрэг олон нийтийг чамгүй цочирдуулаад буй бөгөөд шалтгаан, нөхцлийг тогтоохоор Прокурорын байгуулллагын хяналттайгаар НЦГ-ын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(64.119.24.56) 2019 оны 05 сарын 21

Taliigaachaa hyndetgeed eldveer hudlaa sensatslahgyi bval zygeersen. Um sain amgalan boltugai

0  |  0
Zochin(122.201.24.42) 2019 оны 05 сарын 21

Nomtoibayar erdene 2l notoidoo.Erdene bat uul .elbegdorj.Enkh bold l yavj baihgui.Gunduugui saihan hun baisiimdaa.Muu humuusiin gart urtuj arail ert yavlaadaa.

0  |  0
Ok(103.212.118.197) 2019 оны 05 сарын 21

Ter vhlee geed Mongol ulsad neeh hohirol baihgvi neg hvn vheel l biz Mongol ulsad odord heden hvn vhdeg yum terni l neg

0  |  1
Ok(103.212.118.197) 2019 оны 05 сарын 21

Vhej tald orson boljee odoo hvn vheer uls tor boldog yamar zewuun tsag we Batkhuu vhlee uhai uhai monj muu yum hisen tee tamd ochooroi

0  |  1
Zochin(139.5.218.252) 2019 оны 05 сарын 21

Sain beznisman bsan shu uls turchiin hubid yamar bsniig mdeh yum alga um ma ni bad mi hum

0  |  0
YY(66.181.176.111) 2019 оны 05 сарын 21

ERDENE NOMTOIBAYR HOERIIG SAIN SHALGA

0  |  0
nugel ni nudeeree ga(116.77.73.247) 2019 оны 05 сарын 21

mongoliin mash olon humuusiig horduulsan hun uhej dald orjee. olon tumnii haraal hurjee

0  |  1
nugel ni nudeeree ga(116.77.73.247) 2019 оны 05 сарын 21

mongoliin mash olon humuusiig horduulsan hun uhej dald orjee. olon tumnii haraal hurjee

0  |  1
nugel ni nudeeree ga(116.77.73.247) 2019 оны 05 сарын 21

mongoliin mash olon humuusiig horduulsan hun uhej dald orjee. olon tumnii haraal hurjee

0  |  1
0(84.75.212.226) 2019 оны 05 сарын 20

Ordond chin camera bdguimuu.haa saigui l bh yostoi biz de

0  |  0
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.214.56) 2019 оны 05 сарын 20

Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
насаа(66.181.179.211) 2019 оны 05 сарын 21

өнөө цагийн ажилсаг монгол хүний төлөөлөл талийгаач байв.Ум сайн амгалан болтугай.

1  |  1
ondor nastan(182.160.40.41) 2019 оны 05 сарын 24

haramsaj baina emgenel ilerhiilie.

1  |  0
bold(202.179.24.148) 2019 оны 05 сарын 20

yamar muuhai humuus ve ta nariin uuls buteh uu odoo boli

0  |  1
Хохирсон иргэний сэт(59.153.87.24) 2019 оны 05 сарын 21

тамруугаа тонилжээ мөн ч их нүгэлтэй хүн юм даа

1  |  2
Сонгогч(103.212.117.173) 2019 оны 05 сарын 20

Эрдэнийг шалгах хэрэгтэй Тэр нехрийн ереенеес гарсны дараа нас баржээ

0  |  0
иргэн(202.131.227.82) 2019 оны 05 сарын 20

их дөлгөөхөн, тайван, сайхан хүн байсан юмсан. ум маани бод ми хум.

1  |  1
Иргэн(202.131.227.51) 2019 оны 05 сарын 21

АПУ-гаа хужаад зарчаад ордонлуу шургах гэж яваад унаж дээ...

1  |  2
zochin(103.80.210.111) 2019 оны 05 сарын 20

tur niigmiin zvtgelten hvn bishee MANAN baih um sain amgalan

1  |  0
Top