Европын олимпийн хорооноос (EOC) ОХУ-ын уран гулгалтын тамирчин Александра Трусоваг өвлийн спортын төрлийн Европын шилдэг залуу тамирчнаар шалгаруулснаа зарлалаа.
14 настай Александр Трусова энэ улиралд өсвөрийн дэлхийн аварга болж, идэрчүүдийн Гран При тэмцээний финалд мөнгөн медаль хүртсэн. Мөн ОХУ-ын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээний хоёрдугаар байрт шалгарсан юм. Түүнтэй шилдэг залуу тамирчны шагналд Магдалена Эггер (Австри, уулын цана), Анника Софи Морган (Герман, сноуборд), Петра Руснакова (Словак, шорт-трек), Аттила Талабош (Унгар, шорт-трек) нар өрсөлджээ.
Сэтгэгдэл ( 0 )