АНУ-ын Флорида мужид орших Сальвадор Далигийн нэрэмжит музейд гарч буй “Амьд Дали” үзэсгэлэнд зориулж технологийн GS&P компани хиймэл оюун ухаан ашиглан алдарт зураачийг дахин “амилуулжээ”. Нэрт зураачийн гар бичмэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байсан ярилцлага, архивын дүрс бичлэг зэргийг ашиглан 6000 зураг, 1000 цагийн баримт сэлтийг ашиглан хиймэл оюун ухааны алгоритмаар Сальвадор Далиг бүтээсэн байна. Шинээр “төрсөн” Сальвадор Дали нэрэмжит музейн угтах хэсэгт суурилуулсан тусгай дэлгэцээр үйлчлүүлэгчтэй мэндчилж, ярилцаж буй аж. Испанид төрсөн мэргэжлийн дуу оруулагч жүжигчнээр дуу хоолойг нь тохируулж улмаар Франц, Испани, Англи аялгаар ярих чадвартай бөгөөд бүх төрлийн сэдвээр ярилцсан 100 төрлийн дүрс бичлэгийг дээрх дэлгэцэд суурилуулжээ. Суут зураачийг дахин амилуулсан “GS&P” компанийнхан амьд ахуй цагийнх нь биеийн өндрөөр дэлгэцийг бүтээсэн юм. Түүнчлэн бүх бичлэгийнхээ төгсгөлд дэлгэцийн өмнө цугласан хүмүүстэй сельфи хийж тэр дор нь хэвлэх төхөөрөмжөөр зургийг нь угааж үйлчилж байгаа аж.
Испанийн суут зураач Сальвадор Дали 1904 онд Испанийн Каталони мужид төрсөн тэрээр сюрреализм, кубизм, дада урлагийн томоохон төлөөлөл гэж хүндлэгддэг юм. Дэлхий дахинаа “Цаг хугацааны оршихуй”, “Галатийн замбуулин” зэрэг уран бүтээлээрээ алдаршсан тэрээр 1989 онд бие барсан билээ. Өнөө жил түүний мэндэлсний 115 жилийн ой тохиож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )