Видео: “Сент Луис” Стэнлийн Цомын финалд шалгарав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Хойд Америкийн хоккейн NHL лигийн бүсүүдийн шигшээ тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өрнөд бүсийн финалын 6 дахь тоглолт Сент Луист болж, “Сент-Луис Блюз” баг “Сан-Хосе Шаркс” багийг 5:1 ялснаар цувралд 4-2 тэргүүлж, Стэнлийн цомын төлөө тоглох эрхтэй боллоо. “Сент Луис” багаас Дэвид Перрон, Владимир Тарасенко, Брэйден Шенн, Тайлер Бозак, Иван Барбашев нар гоол оруулсан байна. Стэнлийн Цомын финалд “Сент-Луис” “Бостон Брюинз”-тэй тоглоно.

Финалын тоглолтын хуваарь

5-р сарын 28

“Бостон Брюинз” – “Сент-Луис Блюз”

5-р сарын 30

“Бостон Брюинз” – “Сент-Луис Блюз”

6-р сарын 2

“Сент-Луис Блюз” – “Бостон Брюинз”

6-р сарын 4

“Сент-Луис Блюз” – “Бостон Брюинз”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top