ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн чухал асуудлуудаар тодруулга авлаа.
-Арилжааны банкууд олгох боломжтой зээлийг Хөгжлийн банк гаргаад байсан юм байна. Хөгжлийн банкны хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах эрхийг хэн олгосон бэ?
-УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол гэж бий. Түүнд Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний тухай дурдсан байдаг. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан зээлүүдэд Сангийн яам тооцоо нийлүүлж дуусгасан. Үүний хүрээнд "Чингис" болон "Евро" бондын өр төлбөрүүдийг Сангийн яам, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэхээр шийдвэр гаргасан. Энэ нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй дэд бүтцийн буюу томоохон зам, эрчим хүч гэх мэт төслийг хаасан учраас эдгээр өр төлбөр Засгийн газарт ирсэн гэсэн үг. Томоохон төслүүдийг санхүүжүүлэх ёстой байтал арилжааны банкаар олгож болох зээлийг олгосон явдал их гарсан. Жишээлбэл, орон сууц барих төслүүдийг санхүүжүүлсэн байгаа юм. Түүнчлэн Хөгжлийн банкны дүрмээр 0.6 хувиас бага дүнтэй зээлийг гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал шийдэх боломжтой байдаг.
-Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан байна. Ямар компанид ийм зөрчил үүссэн юм бол?
-Маш олон аж ахуйн нэгж бий. Гэхдээ бизнесийн нэр хүндийг нь бодолцсон учраас бага зөрчилтэй газруудыг нэрлээгүй. Тодорхой хэмжээний хугацаа өгөөд Хөгжлийн банкны шинэ удирдлагын зүгээс төлүүлэх талд ажиллаж таарна. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд их хэмжээний зээл авсан атлаа төлж чадахгүйгээ илэрхийлэх аж ахуйн нэгж ч байна. Энэ тохиолдолд төр тухайн аж ахуйн нэгжийг хувьцааг худалдаж авах уу эсвэл хууль хяналтынханд шилжүүлэх эсэхийг шийднэ. Мөн зээл авснаасаа хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй олон компани бий. Түүнээс хамгийн ноцтой гэж үзсэнээ эхний ээлжинд зарлаж байна. Эдгээр компанийн удирдлагатай уулзаж ярилцах шаардлага үүсч байна.
-Ноцтой зөрчилтэй есөн компани дунд төрийн өмчийн компани багтсан байна. Цаашид татан буулгах асуудал ярих уу, ямар байдлаар шийдэх вэ?
-Ямар ч байсан шалгалтын дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Цаашдаа энэ компаниудыг хэрхэн цэгцлэх тухайд дараагийн томоохон ажил өрнөж таарна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд зарим аж ахуйн нэгжийн нэрийг зарласан нь хэн нэгний мууг үзэх гэсэн хэрэг биш. Хамгийн гол нь хариуцлагатай байхгүй бол алдааг дахин давтахгүй гэх баталгаагүй шүү дээ.
-Засгийн газраас 1990-ээд оноос хойш бүхий л өмч, хувьчлалыг шалгана гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Олон нийтийн анхаарлын төвд орсон асуудал маш олон бий. Тэгсэн хэрнээ эргээд ямар ч шийдэлгүй байдаг учраас мухарлаж цэг тавиад явах нь чухал гэж бид үзэж байгаа юм. Ийм ажлыг хийхэд цаг хугацаа орохоос гадна амаргүй сорилт дунд ордог юм байна. Өмч хувьчлалын шалгалт ч гэсэн амар байгаагүй. “Чингис”, “Самурай” бонд Хөгжлийн банкны асуудал ямартай ч энд хүрээд цэгцэрч байна. Өмч хувьчлалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг. Энэ нь ягаан, цэнхэр тасалбараар бидний өмчийг хувьчилсан атлаа ногдол ашиг хүртээхгүй байгаа тухай. Үүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, бүтэн дүгнэлт хийхэд асар их хугацаа орно. Засгийн газраас 11 объектыг хувьчлахаар болсон байсан. Түүнд "Монгол шуудан" ХК, МИАТ, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчийн компаниуд багтсан, заримынх нь эзэн хүртэл тодорсон байсан. Өмч хувьчлалтай холбоотой ажлын хэсэг гарч ажилласан учраас энэ тухайд асар их эргэлзээ байна, төрийн өмчийг хувьчилснаар сайжирна гэх баталгаа алга гэх дүгнэлт гаргасан. Тийм ч учраас өнгөрсөн долоон хоногийн Засгийн газрын хуралдаанаар өмч хувьчлалыг буцаах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, дээрх газруудыг хувьчилсны дараа өмнөх хувьчлалтай холбоотойгоор маш их маргаан гарсан нь давтагдвал яах вэ гэж санал тавьсан учраас буцаасан. Энэ бол өмч хувьчлалын ажлын хэсгийн ажлын нэг хэсэг. Цаашдаа энэ тухайд бүтэн дүгнэлт гаргана. Цаашдаа хувьцаа гэж байгаад ногдол ашиг хүртээх бол түүнийг нуун дарагдуулж болохгүй. Ингэж байж бид цаашдаа хувьчлалыг зөв хийнэ гэж үзсэн. Ерөөсөө төр өмчгүй байх ёстой гэсээр бид сүүлдээ бүх зүйлийг хяналтаасаа алдахад хүрсэн нь нууц биш. Өнөөдөр бензин, эрчим хүч гээд стратегийн зүйлсээ төр нь мэдлээсээ алдсан. Төр хүчгүй байгааг эргээд харахад аливаад Монгол Улсын Засгийн газраас зохицуулалт хийж чадахгүй хэмжээнд хүрсэн нь харагдаж байна шүү дээ. Стратегийн гол салбаруудын хувьчлалыг цаашдаа эргэж харах ёстой.
-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл гараад удлаа. Энэ талаар Засгийн газрын хуралдааны үед ярилцсан уу?
-Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын гишүүн бүрээс энэ талаар асуусан. Хэрвээ 10 сая ам.долларын авлига авсан бол үнэнээ хэл гэсэн. Бүгд тийм зүйл байхгүй гэсэн. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдад энэ асуудлыг шалгаж тогтоох чиглэл өгсөн. Ц.Нямдорж сайдын өгсөн мэдээллээр 10 сая ам.долларын авлигатай холбоотойгоор Тагнуул болон ЦЕГ, АТГ-т ямар ч гомдол, мэдээлэл ирүүлээгүй гэсэн. Тэгэхээр цаашдаа ийм нэр, хаяггүй цуурхал тараагаад баймааргүй байна. Энэ нь нэг талдаа улс төрийн зорилготой байж болох юм.
-Таны өрөөний үүдэнд хүн амины хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордныг камержуулах талаар ярьж эхэлсэн. Засгийн газраас энэ чиглэлээр юу хийж байна вэ?
-Миний хувьд Төрийн тусгайгийнхантай уулзсан. Камержуулах талаар хөндөхөөр УИХ-ын гишүүд дургүйцдэг юм билээ. Бидний бүрэн эрх, нууцад халдаж, тагнаж чагнах гээд байна гээд камержуулах саналыг нь үгүйсгэдэг тухай хэлсэн. Хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд дүгнэлт удахгүй гарах байх.
Миний зүгээс Төрийн ордонтой холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. МХЕГ-ын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон. Тиймээс шинэ ордон барих талаар ярихаар нийгэмд ихээхэн хэл ам гардаг. Асар их мөнгөөр ордон барих нь гэх шүүмжлэлээс айж явсаар өдий хүрсэн. Үүнээс үүдээд орчин үеийн түвшинд төр үйлчилгээгээ явуулах орчин бүрдүүлэх, өрөө тасалгаагаа засч янзлахад хүндрэлтэй болсон. Тэр бүү хэл, Тавантолгой дахь Зэвсгийн агуулахад дэлбэрэлт болоход Төрийн ордонд шууд нурах эрсдэлтэй. Тиймээс бид бодит үнэнтэй эвлэрэх ёстой. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг төрийн ордноо нурсан хойно, олон хүн дарагдсаны дараа элдэв зүйл ярихгүйн тулд ҮАБЗ-аас шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Үүний дунд камертай холбоотой асуудал багтсан. Цаашлаад төрийн гурван өндөрлөг нэг ордонд хамт байх нь зөв эсэх тухайд ч яригдаж таарах байх.
-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Онцгой дэглэм хэдий болтол үргэлжлэх вэ?
-Онцгой дэглэм үргэлжилж байгаа, ирэх есдүгээр сард дуусна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ. Үүнээс өмнө “Стандарт” банкны өрийг төлсөн, “Эрдэнэт” үйлдвэрт Сангийн яамнаас шалгалт орууллаа. Энэ бүгд л онцгой дэглэм тогтоосон хүрээнд хийсэн ажил гэж ойлгож болно.
Сэтгэгдэл ( 21 )
Hen ni 5 tolgoid delbervel gantshan ordono nurna geed helev kkk.za saihan zakahaa boli doo mangar batsaan muny bid ta nariyn togloombish Mongol dadlagiyn talbai bish shuu.Zailaarai chadahgui bol bid olonh shuu gedgiyg uzuulne shuu...
Tuv shuudan nurah boloogvi bhad ordon yu gej nurahim undsen ajlaa hi irged chini yaj hudluhig harj bna amlasandaa hur
Huvichlalaa daraa bol mongol orshin togtnoh uu es orshih uu gj bhad chino boroonoor gegcheer baigaahedigee duusgaad yukev .hujaa naraa tsegtsel
Turiin ordon nurhar n barii
Оюун-Эрдэнэ сайд болоод олигтой дорвитой ,бүтээлч хийсэн юм алга л байна даа. Бүгд адилхан. Ард түмнээр дөрөөлж байгаад өөрөө нэг том албан тушаал дээр очдог л болоо шив дээ.
оюун эрдэнээ чи ажлаа хии төмөр замынхныг цэгцлээч нэг эмнэлгиин дөрга казак авгай авлигаар ааглаж байна төмөр замын удирдлагыг хурдан цэгцлээчээ баас ярихаас хэтрэхгуй эмя бсшяам хар
Huvichlaltai zeregtseed todorson ezdiin neriin ehnii 5 dotor topor,Oeko haltar Nyambaatar nariin hers tsohij yavaa gedeg yum bilee
Huvichlaltai zeregtseed todorson ezdiin neriin ehnii 5 dotor topor,Oeko haltar Nyambaatar nariin hers tsohij yavaa gedeg yum bilee
Huvichlaltai zeregtseed todorson ezdiin neriin ehnii 5 dotor topor,Oeko haltar Nyambaatar nariin hers tsohij yavaa gedeg yum bilee
Huvichlaltai zeregtseed todorson ezdiin neriin ehnii 5 dotor topor,Oeko haltar Nyambaatar nariin hers tsohij yavaa gedeg yum bilee
Huvichlah ovietiin surgaar avah ezed ni todordog ni niigmiin jihsig bolson asuudal. Onoodor OYUN-Erdene,Hurelsuh terguutei nohod omnoh ue ueiin zasgiin gazar,ovog deedsiin hols hucheer buteegdseen uldsen tsoon toonii une tsentsej ovietiig huvichlal meteer uneguiduulj avdag omnoh turshlagaar avahaar uuhailan dairch yavna gej irged bid harj baina. Ingehiin tuld Oyun-Erdene eree tseergui toriin ordon, ih hurliin tanhim,janjinii neremjit talbaid hohoo ovliin huiten aviralsniig bid harsan,uzsen,Yag odoo davshiltiig ni harj l baina.
poad badd yvapoo m.enkhboldiig buulgaad chi ulsaa avrana gesen yasan b,enkhbold buugaad buh eum goe bolno gej yasan ulam dordoj baina har piar popooroo dagnaa
Oyun-Erdene ee !Chiniihee zaasan zam moroor niigem har piar hiij sursan.Odoo songuuli dohoj baina chadliinhaa hereer ”HAR PIAR” hiih shinjtei. kkk Ta mini l bidendee zaaj ogson sh dee.Daraa ni taniigaa HEGD-iin sentiigees chirj gargana ch gej medne dee kkk
Oyun-Erdene ee !Chiniihee zaasan zam moroor niigem har piar hiij sursan.Odoo songuuli dohoj baina chadliinhaa hereer ”HAR PIAR” hiih shinjtei. kkk Ta mini l bidendee zaaj ogson sh dee.Daraa ni taniigaa HEGD-iin sentiigees chirj gargana ch gej medne dee kkk
Bid nar urgelj demjij yavdag shuu! Amerikt amidardag 400000 mongolchuud 100% demjij bgaa shuu taniig! Ulam ih sain ajillah boltugai! Eruul enhiig yorooj ene muu yum bicheed baigaa zahiasiin humuusiig buu too gej zahya!
Энэ Оюун-эрдэнэ гэдэг залуу юу хийхээ мэддэг болов уу? ХХБ, бондын мөнгөний зээл энэ хүнд ямар падлий бна аа. үүнийг шалгадаг маш олон төрийн байгууллага монголд бий. ЗГХЭГ ын дарга энэ 2019 онд ямар ажил хийхэв, яаж хийхэв, яаж хөрөнгийн эх үүсвэрийг олохов гэдэг дээр л бөндгөрөө ширгэтэл ажиллах хэрэгтэй. Ард түмний амьдрал ядуу мах, бензиний үнэ хаданд гарч бна. ажилгүйдэл ядуурал улам ихсэж бна. энэ бүхнийг л Засгийн газар шийдвэрлэж ажиллах ёстой биш үү?
Oyun-Erdene ee chi onilson negnee avah yumgui boltol harluulah uil ajillagaag ”HAR PIAR”-ich ah Herotoigoo hamtraad suuliin 2 jil garui hugatsaand idevhtei dovtolson. Uuniihee ur dungeer chi hussendee hursen bol tanii gargasan zamraar yag odoo tanii bolood hamtran zutgegchidruu chini chiglej baina gej oilgooroi.Oyun-Erdene ee hudal tsuu taraaj, hooson ugeer buteen baiguulalt gej niigmiin har massiig hediirtel huurch, l hurtel yavah ve?! Bid harj baina
Oyun-Erdene ee chi onilson negnee avah yumgui boltol harluulah uil ajillagaag ”HAR PIAR”-ich ah Herotoigoo hamtraad suuliin 2 jil garui hugatsaand idevhtei dovtolson. Uuniihee ur dungeer chi hussendee hursen bol tanii gargasan zamraar yag odoo tanii bolood hamtran zutgegchidruu chini chiglej baina gej oilgooroi.Oyun-Erdene ee hudal tsuu taraaj, hooson ugeer buteen baiguulalt gej niigmiin har massiig hediirtel huurch, l hurtel yavah ve?! Bid harj baina