Попокатепетл галт уул 3.5 км өндөрт үнс нурам цацаж, идэвхжив

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Мексикийн бэлгэ тэмдгийн нэг болсон Попокатепетл галт уул өчигдөр орой /2019.05.22/ 3.5 км өндөрт үнс нурам цацсан тухай тус улсын Үндэсний иргэний хамгаалалтын албанаас мэдээлжээ.

Үнс нурам цацсаны дараа галт уул идэвхжсэн хэвээр байсан бөгөөд 800 метрийн өндөрт мөн хий цацаж байжээ. Орон нутгийн эрх баригчид иргэдийг галт уулын бүсэд ойртохгүй байхыг анхааруулсан байна.

Ацтек хэлээр “утаат уул” гэх утга бүхий нэртэй Попокатепетл уул далайн түвшнөөс 5.4 метрийн өндөрт өргөгдсөн уул юм.

Одоогийн байдлаар галт уул идэвхжлийн байдалтай үнс нурам цацсан хэвээр байна. Энэ нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногт аюулын түвшинд хүрээд байсан Мехико хотын агаарын чанарыг улам муутгаж байна гэж Мексикийн Үндэсний иргэний хамгаалалтын алба мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top