Л.Оюун-Эрдэнэ сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцахаар Дорноговийг зорилоо

2019 оны 05 сарын 24

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаад Л.Оюун-Эрдэнэ сайд талархал илэрхийлсэн бөгөөд цаашид хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Тэр дундаа Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд илүү анхаарал хандуулж, цаашид Монгол, Энэтхэгийн хооронд хэрэгжүүлэх олон чухал стратегийн төслийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Энэхүү уулзалтын үеэр хөндөгдсөн Газрын тосны үйлдвэрийн төсөл, дэд бүтцийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2019.05.24/ Дорноговь аймгийн Сайншанд хотыг зорьсон юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй олон засаг дамжин яригдаж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Үүнийг бодит ажил болгох, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор энэхүү томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлсэн. Төсөлд БНЭУ-ын Засгийн газар, “ЭКСИМ” банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон тус үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-нд тавьсан. Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх зорилгоор 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг энэ сарын 22-нд тавьж дуусгаад байна. Энэхүү төмөр замын дэд бүтцийн ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд өртөөтэй холбох уг салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км, 1,520 мм-ийн өргөн царигтай. Гүйцэтгэгчид нь энэ төмөр замд 50 жилийн баталгаа өгчээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.126.89.236) 2019 оны 05 сарын 26

Үйлдвэр, дэд бүтэц барих ч яахав, тэр түлш шатахуун нь хаана байна аа, kkk

0  |  0
Duraa hamnaarai Oyuk(124.126.2.1) 2019 оны 05 сарын 24

TV,hevleliig tavgan nuureeree chimehne gej boddog baih oo kkk Oyun-Erdene,Indert garch todroh durtai Nyambaatar 2 bol mah tsaar holbogson ahan duus boloi

1  |  0
Duraa hamnaarai Oyuk(124.126.2.1) 2019 оны 05 сарын 24

TV,hevleliig tavgan nuureeree chimehne gej boddog baih oo kkk Oyun-Erdene,Indert garch todroh durtai Nyambaatar 2 bol mah tsaar holbogson ahan duus boloi

0  |  1
Top