Видео: Хоккейн ДАШТ-ий шөвгийн 4 баг тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

Словак улсад болж байгаа хоккейн дэлхийн аваргын тэмцээний шилдэг 4 баг тодорлоо. Шөвгийн наймын тоглолтод Оросын шигшээ баг Америкийг 4-3, Финландын шигшээ Шведийг 5-4, Канад Швейцарийг 3-2 харьцаагаар, Чех 5-1 харьцаагаар Германыг хожиж, хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээ тоглолт 25-нд Орос – Финланд, Канад – Чехийн багуудын хооронд болж, ялсан багууд аваргын алтан медалийн төлөө, хожигдсон 2 баг хүрэл медалийн төлөө тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top